Миний тэмдэглэл...

Бүх зүйл таны гарт...


Сүүлийн нэг жилийн турш миний ой ухаан, бодлоос минь ер салж өгдөггүй байсан “Филантропи” хэмээх үзэл санааны талаар “Сайн дурын үйлс Монголд” хэмээх нэртэй эссэ бичлэгийн уралдаан “Филантропи” үзэл санаа түүнийг түгээн дэлгэрүүлэх, цаашид хүмүүсийн сайн сайхны төлөө хүргэх сайн дурын үйлс болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа, түүнд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилготой зохиогдож байгаа нь оюутан надад ихэд таалагдаж өөрийн багахан дуу хоолойгоо энд хүргэж байгаадаа таатай байна.
Филантропи хэмээх энэ богинохон үгийн цаана ямар утга санаа илэрхийлэгддэг юм бол?Залуучууд бид бүхэнд энэхүү ойлголтыг түгээн дэлгэрүүлж цаашид төлөвшүүлэх ямар, ямар арга зам байна? гэх мэт асуултуудыг өөртөө тавьж үзэн энэхүү асуултандаа товч тодорхой хариулах зорилготой бичихийг зорилоо.

Хичээлээ тараад гэрлүүгээ алхаж явах зуур хөрш ангийн хэсэг оюутнууд нэг тийшээ явах гэж байгаа бололтой бэлтгэлээ базайж байгаа харагдлаа. Та хэд минь хаашаа явах нь вэ? хэмээн сонирхон асуутал: “Бид нар хүүхдийн асрамжийн газарт очиж хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож, тэдгээр хүүхдүүдэд амьдралын аз жаргалыг багахан ч болов мэдрүүлж, цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлдэг болгож төлөвшүүлэхэд нь өөрсдийн бага ч гэсэн хувь нэмрээ оруулья гэж шийдээд 2 сар өнгөрч байна. Бид 7 хоног бүрийн хагас сайн өдөр очиж тэдгээр хүүхдүүдтэй хамт цагаа өнгөрүүлдэг болсон чи бидэнтэй хамт явах уу? хэмээн хөрш ангийн дарга Азжаргал надаас асуух зуураа хөнгөхөн инээмсэглэлээ”.

Үгүй ээ баярлалаа. Та хэд харин зорьсон зорилгодоо заавал хүрч, санасан бодсоноо хэрэгжүүлээд сайн яваад ирээрэй! Баяртай! хэмээн цааш алхах зуур бодохдоо:
Өнөөгийн өсвөр үеийн оюутан залуучууд өөрсдийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн эвлэлдэн нэгдэж, өөрсдийн гэсэн идэвхи санаачилган дор сайн дурын үйлсэд хөл нийлүүлэн алхаж, өөрсдийн хийж чадах тэр л зүйлээрээ сэтгэлийн асар том хандив өргөж байгааг харан Филантропи-ийг зөвхөн хөрөнгө мөнгөөр хандив өргөх төдийд ойлгож байсан тэр өчүүхэн сэтгэхүй минь хальж нийгэмд залуучуудын оролцох оролцоо болон гүйцэтгэх үүрэг ихээхэн чухал байдаг болохыг ойлгон ухаарч, тэдгээр залуучуудыг магтан шагширч тэднээс үлгэр дууриалал авч явдаг болсон билээ.

Саяхан монголд Америкийн нэгэн компаний захирал хүрч ирээд хэсэг оюутан залуусын дунд багахан сургалт зохион явуулахын сацуу үдэшлэг, тэмцээн уралдаан, томоохон хүлээн авалт гэх мэт арга хэмжээнүүдийг зохион явуулсан юм. Тэр захирал энэ сургалтын үр дүнд нэн чухал ач холбогдол өгөхгүй байсан ба их хэмжээний мөнгийг бараг зүгээр салхинд хийсэгчих шиг санагдлаа. Учирыг ойлгож ядсан би уучлаарай та яагаад ийм их хэмжээний мөнгийг ингэж оюутнуудад зарцуулах болов энэ хэмжээний мөнгөөр Монголд багагүй ашиг олох бизнес хийж болно шүү дээ гэтэл:“Миний Америкт эрхэлж буй бизнес хөл дээрээ тогтчихсон надад илүү мөнгө олох сонирхол алга гэхдээ ноён Жорж Буш-ийг миний өгч буй татварын мөнгөөр зэр зэвсэг хийж, олон зуун хүний амь насыг сүйтгэж байгааг нь хараад сууж чадахгүй нь түүнд ихэд бухимдаж буй гэдгээ хэлээд харин тэрний оронд орвол ноён Жорж Буш-г зэвсэг болгоход хэрэглэх татварын мөнгөөрөө хөгжил буурай улс орнуудад филантропи хийсэн нь илүү их ашиг тустай. Энэ нь эргээд хэр хэмжээний мөнгөөр филантропи хийсэн яг тийм хэмжээний мөнгөн дүнгээр улсдаа татвараас чөлөөлөгддөг гэж хэллээ. Манайд ийм тогтолцоо бий юм болов уу! Гэхдээ “Сүүлийн үед ийм төрлийн филантропи манайд их хөгжиж байгаа юм шиг санагддаг. Хамгийн гол нь бүрэн утгаараа хэрэгжиж буй юу гэдэгт л асуудал байна. Монголд Филантропи хийдэг хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага, компаниуд, төрийн бус байгууллагууд жил ирэх тусам ихсэх болжээ. Гэхдээ Филантропи хийж буй хувь хүмүүс дундаас ямар нэгэн СӨХ-ийн дарга юмуу, Засаг дарга нарыг ялгаж салгах хэрэгтэй юм шиг. Зарим дарга нар хувийн амбиц хөөцөлдөж өөрсдийн хийж буй тухайн ажилуудаа ард түмэн та бүхнийхээ төлөө зориулж буй миний Филантропи гэж ирээд тайлбарлаад байгаатай нэг ойлголцдоггүй.
Боловсролын салбарт филантропи хийвэл манай улс орны хөгжил төдийгүй нийгмийн сэтгэлгээ маань сайжиран амьдрал ахуй маань дээшилнэ хэмээн би хувьдаа боддог юм.

Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн байдаг цаашид ч туршигдах байх. Социалист, Коммунист, Фашист, Нацист гэх мэтийн үзэл суртал нь хүн төрөлхтний жам ёсны хөгжилийн гажуудал маягаар үүсч төрийн энгийн, шударга зарчмыг ихээхэн өөрчилжээ. Түүхийн туршид эдгээр дэглэмүүд нь гэр бүлийн эсрэг дайн зарлаж, хүүхдүүдийг нь эцэг эхийнх нь эсрэг эхнэрийг нь нөхрийнх нь эсрэг залуу үеийг нь ахмадуудынх нь эсрэг сөргүүлэн тавьж байсан нь хатуу үнэн билээ. Бид ийм л нийгмийн золиос болсон ахмад үеийнхнийхээ гашуун туршлагад тулгуурлаж өнөөгийн ардчилсан нийгмийг сонгож энэхүү замаар ирээдүй өөд урагшилж байгаа нь ихээхэн зөв алхам болжээ хэмээн санагддаг. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чаддаггүй. Гэхдээ улам олон улс орон ардчиллын системийг хүлээн зөвшөөрөх болж, ардчилал хүн төрөлхтний ирээдүйн давалгаа болж байна.
Тийм ч учраас бид ардчилсан нийгмийнхээ үр шимийг хүртэж иргэний нийгэмд өөрийн гэсэн дуу хоолойгоо хүргэх боломж олдож, хил хярзааргүй бусадтай харилцан үзэл бодлоо солилцож, хүмүүсийн тусын төлөөх үйлсэд сайн дурын идэвхи санаачлагатай байх хэрэгтэй хэмээн бодож байна.
Монголын өнөөгийн нийгэмд хамгийн ихээр тулгамдаж буй асуудлуудын нэг бол хог хаягдал хэмээн хувьдаа үздэг, ихэнхи хүмүүс үүнтэй санал нийлнэ хэмээн итгэж байна. Саяхан нийслэлчүүдийн ундны усыг хангадаг Туул гол сүүлийн жилүүдэд ихээр бохирдож байгаа тул “Туул голоо цэвэр байлгая” гэсэн хэсэг залуучууд нэгдэж Туул голыг цэвэршүүлэх хандивийн данс нээж байсан санагдана. Ийм л зүйлд нэн ялангуяа залуучууд бидний оролцоо ихээхэн шаардлагатай байна. Өдрөөс өдөрт байгалийн зөв зохистой байдал алдагдаж, энэ нь эргээд хүмүүс бид бүхэнд ямар муу хор нөлөө дагуулж байгааг өөрсдийн хувийн эрх ашгийг нэн түрүүнд тавьж түүнийгээ илүүд үздэг хэсэг бүлэг хүмүүс сайн ойлгохгүй байгаа бололтой. Байгаль дэлхий өөрөө өөрийгөө сүйтгэдэггүй хүмүүс бид бүхэн байгаль дэлхийгээ хайрлахгүй элдэв зүйлсийн хог хаягдал хаяж, нус шүлсээ ийш тийш чулуудан гудамж талбайгаа бохирдуулж, архины шил, тамхины ишээр хаа сайгүй бузарлаж байна. Нийслэлчүүд бидний усны хэрэгцээг хангадаг Туул голдоо хэнэгч үгүй машин тэргээ угаан хог хаягдалаа орхиж, бодирдуулж байгаа нь миний сэтгэлийг шимшрүүлж байна. “Энэ хүн хог хаяж болж байгаа юм чинь би хог хаяж болно” гэсэн сэтгэлгээгээ бага зэрэг өөрчилж “Би хог хаяхаа боливол энэ хүн хог хаяхаа болино” гэдэгт итгэж байх хэрэгтэй. Эрх чөлөө гэдэг зүйл хязгаартай. Эрх чөлөө нь бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг. Эрх чөлөөгөө эдэлж байна хэмээн эрх чөлөөг дур зоргоор аашлахтай андуурч хольж хутгаж болохгүй. Миний хэлэх гээд байгаа зүйл бол залуучууд бид бүхэн нийгэмд гүйцэтгэх өөрсдийн оролцоог сайжруулж, бидний амьдарч буй энэхүү нийгмийн сайн сайхан тусын тулд цэвэр эрүүл орчинд амьдрах хүслээр дүүрэн өсвөр үеийнхэндээ зөв үлгэр дууриалал үзүүлэн аливаа зүйлд ухаалаг зөв сэтгэлгээгээр хандаж өөрсдийн хэрэглэсэн хог хаягдлуудаа зориулалтын газар хаяж зөв ухаалаг хүн болж төлөвшивөл энэ нь бидний байгаль дэлхийдээ өргөх багахан ч гэсэн филантропи болох байх хэмээн бодож байна.
Гадаадын хөгжингүй улс орнууд Филантропийг нийгмийн бүхий л хүрээнд янз бүрээр түгээн дэлгэрүүлж , хангалттай төлөвшсөн гэлтэй дүр зураг ажигллагддаг. Дэлхийн багагүй улс орнуудын их дээд сургуулиудын боловсролын тогтолцоонд санаачлагатай, нийгмийн идэвхи сайтай оюутан залуучууддаа зохиосон үйл ажиллагаанаас нь хамааран хичээлийн кредитийг өгч оюутнуудаа урамшуулдаг юм билээ. Филантропи үзэл санааг хүмүүст түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзэж явдаг хүнийхээ хувьд би оюутан залуустаа чиглэгдсэн үйл ажиллагаануудыг байнга явуулсаар ирсэн. Ийм л энгийн зүйлээс филантропи үзэл санаа хөгжиж буйг хүмүүст ойлгуулж, мөн энэхүү үзэл санааны талаар аль болох олон залуучуудыг хамарсан сургалт явуулах шаардлагатай байна

0 Сэтгэгдэл:

Post a Comment