Миний тэмдэглэл...

Бүх зүйл таны гарт...


Сүүлийн нэг жилийн турш миний ой ухаан, бодлоос минь ер салж өгдөггүй байсан “Филантропи” хэмээх үзэл санааны талаар “Сайн дурын үйлс Монголд” хэмээх нэртэй эссэ бичлэгийн уралдаан “Филантропи” үзэл санаа түүнийг түгээн дэлгэрүүлэх, цаашид хүмүүсийн сайн сайхны төлөө хүргэх сайн дурын үйлс болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа, түүнд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилготой зохиогдож байгаа нь оюутан надад ихэд таалагдаж өөрийн багахан дуу хоолойгоо энд хүргэж байгаадаа таатай байна.
Филантропи хэмээх энэ богинохон үгийн цаана ямар утга санаа илэрхийлэгддэг юм бол?Залуучууд бид бүхэнд энэхүү ойлголтыг түгээн дэлгэрүүлж цаашид төлөвшүүлэх ямар, ямар арга зам байна? гэх мэт асуултуудыг өөртөө тавьж үзэн энэхүү асуултандаа товч тодорхой хариулах зорилготой бичихийг зорилоо.

Хичээлээ тараад гэрлүүгээ алхаж явах зуур хөрш ангийн хэсэг оюутнууд нэг тийшээ явах гэж байгаа бололтой бэлтгэлээ базайж байгаа харагдлаа. Та хэд минь хаашаа явах нь вэ? хэмээн сонирхон асуутал: “Бид нар хүүхдийн асрамжийн газарт очиж хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож, тэдгээр хүүхдүүдэд амьдралын аз жаргалыг багахан ч болов мэдрүүлж, цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлдэг болгож төлөвшүүлэхэд нь өөрсдийн бага ч гэсэн хувь нэмрээ оруулья гэж шийдээд 2 сар өнгөрч байна. Бид 7 хоног бүрийн хагас сайн өдөр очиж тэдгээр хүүхдүүдтэй хамт цагаа өнгөрүүлдэг болсон чи бидэнтэй хамт явах уу? хэмээн хөрш ангийн дарга Азжаргал надаас асуух зуураа хөнгөхөн инээмсэглэлээ”.


"Хөгжлийн гарц" уралдаанд шалгарсан илтгэлийнхээ хэсгээс нь тавилаа... 2008 . 03. 30
Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болон Монгол улсын ерөнхийлөгчийг хамтад нь террористууд барьцаалжээ. Бөөн юм болж эцэст нь хоёр ерөнхийлөгчийг эх нутагт нь шүхрээр хаяхаар болов. Буш цонхоор хараад л энд эрх чөлөөний хөшөө байна миний эх орон гээд үсэрчихэв. Харин МУ-ийн ерөнхийлөгч нүдээ нэг хэсэг эргэлдүүлж байгаад л дэлхийн бөөрөн дээрх бөөн хар утааг хараад энэ миний эх орон миний гэр гээд үсэрчихэв ээ. Харин террористууд алмайран гайхаж хүн төрөлхтөнийг үй олноор устгах гайхалтай шинэ зэвсэг болох хорт утааг эрчимтэй бий болгоход улсаа ерөнхийлөн захирч байсан ноён Энхбаярыг Террористуудын загалмайлсан эцэг хэмээн хүлээн зөвшөөрч гавьяат цолоор өргөмжилжээ.

Дэлхийд цол гуншиний төлөө амиа өгөхөөс ч буцахгүй хоёрхон буурай улс байдгын нэг нь ардчилсан нийгэмд хөл тавиад нэгэнт 18-н жилийг ардаа орхин эрийн цээнд хүрсэн Монгол улс гэлцдэг.


"Дээд боловсролын салбар дахь авлига түүнээс гарах арга зам" сэдэвтэй илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэлийнхээ хэсгээс нь тавилаа... Дашрамд хэлэхэд авлига, авилга гэж аль аль-аар нь бичсэн байгаа.. 2008.05.12 өдөр

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хичээлийн 2-р байрны хаалганы урдхан хэсэгт хэсэг оюутнууд ярилцаж байхыг нь санаандгүй сонслоо.
Тэдний дундаас нэг оюутан нь ийнхүү ярьж байна: Саяхан нэг найзынхаа төрсөн өдрийг шөнөжин бут тэмдэглээд шалгалтандаа ч олигтойхон бэлдэж чадалгүйгээр шалгалт руугаа яваад орчихсон чинь мэддэг зүйл бараг байдаггүй тэгээд цаг дуусах үеэр шалгалтынхаа материал дундуур 10000-н төгрөг шургуулаад явуулчихсан чинь багш дажгүй сайн дүн тавьсан байна лээ энэ багш ч үнэхээр сайн багш шүү.
Өөр нэг оюутан нь : Манай сургуулийн зарим багш нар оюутан биднийгээ сайн ойлгох юм аа ! Би саяхан унах гээд байсан хичээлүүдийнхээ дүнг сургалтын албанд таньдаг нэг багшдаа хэлээд хэдэн төгрөг өгөөд янзлуулчихсан гээд л хэлж байх юм.

Хэдхэн сарын өмнө Олон улсын валютын сангаас зохиосон нэгэн семинар дээр Вашингтоноос ирсэн Мартин гуай үг хэллээ. Тэрээр хэлсэн үгээ зангидаж: Танай оронд эдийн засгийн өсөлт үнэхээр ажиглагдлаа.10.6 хувийн бодит өсөлт гарсан байна. Гэвч энэ өсөлтөөс шинээр ажлын байр бий болсонгүй. Ажлын байр буй болоогүй гэдэг маань ядуурал буураагүй гэсэн үг .Тэгэхээр нийгэмд буй болсон энэ өсөлт нь ард түмэндээ очоогүй гэсэн үг. Энэ нь нэг л үгэндээ танай оронд шударга хуваарилалт алга гэдгийг хэлж байна. Энэ бол Монгол орныг аль зэрэг авилгад идэгдэж, энэ нь эргээд нийгмээ аль хэр хоосруулж хойш чангааж байгааг дээрээс нь харж дүгнэсэн зэрвэс шинжилгээ юм. Авлига гэдэг нь хэн нэг нь нөгөөдөө мөнгө өгөөд байгаадаа ч асуудал биш.


Энэ хорвоо дэлхий дээр хамгийн азтай хүн хэн бэ? Магадгүй Билл Гейтс гэж хариулах хүн байгаа л байх. Гэхдээ та доорх сонирхолтой зүйлсийг уншиж үзээд арай өөр бодолтой болж магадгүй.


Дэлхийн хүн амын одоо байгаа хэмжээг нь 100 хүнтэй жижиг тосгон болгон төсөөлөн үзвэл ийм байх нь. Үүнд : 57 ази, 21 европ, 14 америк, 8 африк хүмүүс байх нь.
Эдгээрээс 52 нь эмэгтэй, 4, эрэгтэй, үүнээс дунджаар 30 нь цагаан арьстан , 70 нь өнгөт арьстан байх тооцоо гарч байгаа юм байна. Эдгээр нэг тосгоны 100 хүмүүсээс 6н америк үндэстэн бүх мөнгөний 59% -г эзэмшинэ. 20 нь хувийн байшинд амьдардаг. 30 нь бичиг үсэгтэй. Нэг хүн компьютертэй бас зөвхөн нэг хүн их сургууль төгсдөг байх нь. Хэрвээ та өнөөдөр ямарч өвчингүй сэрж байгаа бол 7 хоногийн цаадахыг харж чадахгүй байгаа 1 сая хүнээс азтай. Аюул , доромжлол, өлсгөлөн, зовлон амсаагүй бөгөөд танай улсад дайн болоогүй, айх айдасгүй амьдарч байгаа бол та дэлхийн 500 сая хүнээс азтай.
Хөргөгчиндөө идэх юмтай, мөрөндөө тохох хувцастай, толгой хоргодох гэртэй бол та энэ дэлхийн хүн амын 75%-аас илүү баян хүн юм. Ээж аав тань эсэн мэнд байгаа бол та энэ дэлхийн хамгийн азтай цөөхөн хэдэн хүний нэг. Тиймээ та энэ дэлхийн хамгийн азтай хүн.
Учир нь та бичиг үсэг мэдэхгүй 2 тэрбум хүний нэг биш. Бичиг үсэг мэдэж байгаа гэдэг тань богино хугацаанд их зүйлийг сурч эзэмших бүрэн боломжтой гэсэн үг. Сурч боловсорно гэдэг чинь амжилтанд хүрэхэд ойрхон байна гэсэн үг. Би амжилтанд хүрэхэд хэцүү зүйл байхгүй гэж боддог. Харин амжилтын оргилд удаан тогтож чадах нь чухал хэмээн үздэг.
Өнөөдөр бидэнд юу дутаад байгаа юм болдоо?! Хэрэгцээтэй гэсэн бүхэн минь байна шүү дээ. Ялангуяа Монгол хүний генд аливаа зүйлийг хурдан сурах чадвар бусад үндэстнүүдээс хамьгүй илүү байдаг гэж ярьдаг. Манай оюутан залуучууд яагаад ирээдүйрүүгээ, итгэл өөд тэмүүлэхгүй , эрч хүчээр дүүрэн цэл залуу насандаа сурч боловсрохыг эрмэлзэхгүй байна аа. Дэлхийн хамгийн шилдэг Харвард, Станфорд, Кембриж гэх мэтийн их сургуулиудад элсэн суралцъя гэсэн хүслээр дүүрэн байэ эх орондоо төдийгүй дэлхийн хөгжил дэвшилд оюуны том хөрөнгө оруулалтыг хийе хэмээн зорьж болно шүү дээ. Лидер хүнийг яагаад өөрөөсөө биш бусдаас хайдаг байна аа. Идэх хоол, өмсөх хувцас, сурах тохилог орчин, хэрэгтэй ном сурах бичиг гээд л бүгд л бэлэн байна шүү дээ. Хоёр гаргүй хэрнээ усан сэлэлтээр олимпийн аварга болж, хараагүй хүн хөгжим дарж, хөлгүй хүн гүйлтэнд түрүүлж, сонсголгүй хүн симфони зохиож байхад яагаад бид тэрнээс дор, арчаагүй мэт байх ёстой гэж. Өөрийнхөө нөц боломжуудын зөв ашиглаж чадахгүй, түүнийгээ нэг л сайн олж анзаарч харахгүй байгаа юм шиг санагдах юм хэмээн ахын минь хэлж байсан бодогдоно. Тиймээ бид өвчин зовлонтой, бичиг үсэг мэдэхгүй олон сая хүмүүсээс азтай гэдгээ тэр болгон анзаардаггүй бололтой. Монголын бүх оюутан залуус гутранги дорой үзэлтэй өөрийгөө тэньж мэддэггүй хүмүүс гэж байдаг гэж үү? Үгүй биз ээ. Дэлхийн хамгийн шилдэг ихэнх их дээд сургуулиудад Монголын олон олон оюутан залуус суралцаж тухайн суралцаж буй орондоо асар том оюуны хөрөнгө оруулалт хийж байдаг. Тэд Монголдоо буцаж очмооргүй байна тэнд эргээд очвол амьдрал утга учиргүй, ажил хийж, сурч боловсрох хүсэл тэмүүлэлтэй хүн тун ховор, нийтээрээ залхуурлын байдалд шилжсэн байдаг гэж хүртэл ярьцгаадаг. Интернэтээр янз янзын хэлэлцүүлэг, форум уншаад сууж байхад эсвэл оюутан залуустайгаа уулзан ярилцаж байхад нэгэн сонин зүйл ажиглагддаг. Тэд хэлэхдээ Монголчууд яахаараа ийм залхуу байдаг байна аа гээд л ихэнхдээ магтахаас илүүтэйгээр муулах хандлага ажиглагддаг. Өөрөөр хэлбэл Монголчууд хэмээх ойлголт дундаа өөрсдийгөө огт оролцуулдаггүй. Гудамжинд архи уучихсан согтуу хүн хүртэл ийм зүйл яриад сууж байдаг. Миний бодлоор Монголчуудын гэж хэлээд байгаа бүдүүлэг сэтгэлгээгээ эхлээд өөрөөсөө хайж үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Ялангуяа залуучууд бид “унаж яваа аварга хүн” гэгддэг америкийн нэгдсэн улсын өсвөр үеийн залуучуудын тэр бэлэнчлэх сэтгэлгээг киноноос харж дуйрайх биш тэр улсын ололттой, бодит хөгжил дэвшлүүдээс үлгэр дуйраалал авч Монгол орноо болон өөрийгөө хөгжүүлье, гэсэн хүсэл тэмүүлэлтэй байвал зохилтой.


Саяхан Сүхбаатарын талбай дээр “Бид ардчиллын хүүхдүүд” гэсэн нэртэй томоохон өдөрлөг болоод өнгөрсөнийг санаж байна уу? Тиймээ ардчилсан хувьсгал ялж 90 онд төрсөн хүүхдүүд маань өнөөдөр нэгэнт 18 нас хүрч эрийн цээнд хүрсэн том хүн болжээ.
Өнөөгийн манай улс орныг хөтөлж залж яваа зарим хүмүүс болон залуусаас би хувьдаа зөвхөн өнөө маргаашийг л аргацаан өнгөрүүлдэг “амьдралын үзэл” бодлыг харж байна. Тэрхэн зуураа амар сэтгэл хангалуун байвал болох нь тэр гэсэн сэтгэлгээ нь Монгол улсын ирээдүйн дур зургыг харанхуйлж байна. Түр зуурын ялимгүй юманд байдгаараа баярлаж ирээдүйн илүү их боломж бололцоогоо алддаг тийм л хүмүүс битгий олшроосой хэмээн би хүсдэг.
Ихэнх хүмүүс чи ямар нутгын хүү вэ? Гэж надаас их асуудаг. Миний үндэм угсаа халх, би Орхон аймагт төрсөн, Улаанбаатар хотод өссөн, Хөвсгөл аймагт ч амьдарч байсан, ээж минь Хөвсгөлийнх, аав минь Завханых би ямар нутгийн хүү гэж хэлэхээ үнэндээ сайн мэддэггүй юм. Гэхдээ би Монгол улсын иргэн. Энэ л надад хангалттай.
Хорвоо дэлхий дээр яг адилхан хүн гэж байдаггүй. Адилхан Хөвсгөл аймгийн аавын хүүхдүүд бүгд л далайд сэлдэг, бүгдээрээ сагсан бөмбөг сайн тоглодог, ном унших дуртай, хүнтэй амархан танилцдаг, найрсан наргианч байх албагүй тийм байх боломж ч үгүй шиүү дээ. Нэг нутгынх гэдэг нь дэлхийн зургаан тэрбум хол давсан хүмүүс дундаас тусдаа ялгарч буй хэрэг. Хүнийх нь хувьд хүндэтгэж, элэг нэгтэй, нэг довонд цугтаа өсөн гээд дотно найрсаг байх нь зүйд нийцэх билээ. Харин тэр ялгарах ялгааг нь үзэл болгон төлөвшүүлэх нь утгагүй хэрэг. Энэ нь Гитлер еврейчүүдийг Герман үндэстэн биш хэмээн гадуурахн яргалж байсан үеийн үзлээс өөрцгүй шүү дээ.
Манай энэ 2 сая 600 мянга гаруй хүн амтай Монголын эх газарт нутгархах хандлага гүнзгийрэх болсонд улс төрийн зүтгэлтнүүд болон ахмад үеийнхний хариуцлага их чухал гэж би боддог. Залуучууд нутгархах үзлийг ээж, ааваасаа юм уу ахмад үеийнхнээсээ өвлөдөг юм шиг ажиглагддаг. Манай ангид бараг 21 аймгийн оюутнууд байдаг. Тэдгээр оюутнууд маань хоорондоо найзархаг болж чаддаггүй. Аймгийнхаа таньдаг хүүхдүүдтэйгээ нийлж хичээл номоо давтаж байгаа харагддаг. Би сургууль дээрээ хааяа нэг зарлал харж явах зуур Завхан аймгийн оюутан залуучуудын уулзалт, Ховд аймгийн оюутан залуучуудын өдөрлөг гээд л өч төчнөөн нутгархсан зарлал элбэг байдаг. Энд тэндхийн тэмцээн уралдаануудад ч хүртэл нутгархдаг болсон нь миний сэтгэлийг их зовоож явдаг. Тэмцээнд оролцож буй тамирчдын оноо ойролцоо бол тэмцээний эцсийн дүн гарах мөчид тэмцээний ялагч гарцаагүй шүүгчид болох шийдвэр гаргагчдын нутгийн нэгэн аавын хүү ялагч болдог дүр зураг ажиглагддаг. Харамсалтай нь ихэнх хүмүүс үүнтэй бүр элэрчихсэн байх юм. Аргагүй аргагүй тэдний нутгийн хүү юм чинь тэгж л таараа... Эдгээр нь ямар ашиг тустай юм бэ? Хорвоод уламжилж үлдээх юмгүй болоод нутгархах гэгч харамсалтай өв үлдээх болсон юм гэж үү? Нэгдэн нягтрах, эе эвээ хичээх, ижилдэн дасах нь байтугай элэг нэгт Монголчууд бид хоорондоо сөргөлдөх, тэмцэлдэх, ялгаварлах муу зуршлыг өөрсдөдөө чирч авчирч байгаа хэрэг бус уу. Ардчилсан нийгэмд өсч торнисон, дэлхийн хөгжил дэвшилд хөл зэрэгцэн алхаж яваа залуучууд бид энэхүү хэнд ч хэрэггүй сэтгэлгээг хойч үеийнхэндээ өвлөж үлдээхгүйн тулд яг одооноос энэ бүдүүлэг сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байна. Би юу? Би би гэдэг үгэнд дургүй би ганцаараа юуг ч бүтээж чадахгүй бид хамтарч байж Монгол улсын ирээдүй болох ХӨГЖИНГҮЙ МОНГОЛЫН шинэ дүр төрхийг бий болгож чадна гэдэгт итгэж байна.


Өнөөгийн манай улс орныг хөтөлж залж яваа зарим хүмүүс болон залуусаас би хувьдаа зөвхөн өнөө маргаашийг л аргацаан өнгөрүүлдэг “амьдралын үзэл” бодлыг харж байна. Тэрхэн зуураа амар сэтгэл хангалуун байвал болох нь тэр гэсэн сэтгэлгээ нь Монгол улсын ирээдүйн дур зургыг харанхуйлж байна. Түр зуурын ялимгүй юманд байдгаараа баярлаж ирээдүйн илүү их боломж бололцоогоо алддаг тийм л хүмүүс битгий олшроосой хэмээн би хүсдэг.
Ихэнх хүмүүс чи ямар нутгын хүү вэ? Гэж надаас их асуудаг. Миний үндэм угсаа халх, би Орхон аймагт төрсөн, Улаанбаатар хотод өссөн, Хөвсгөл аймагт ч амьдарч байсан, ээж минь Хөвсгөлийнх, аав минь Завханых би ямар нутгийн хүү гэж хэлэхээ үнэндээ сайн мэддэггүй юм. Гэхдээ би Монгол улсын иргэн. Энэ л надад хангалттай.
Хорвоо дэлхий дээр яг адилхан хүн гэж байдаггүй. Адилхан Хөвсгөл аймгийн аавын хүүхдүүд бүгд л далайд сэлдэг, бүгдээрээ сагсан бөмбөг сайн тоглодог, ном унших дуртай, хүнтэй амархан танилцдаг, найрсан наргианч байх албагүй тийм байх боломж ч үгүй шиүү дээ. Нэг нутгынх гэдэг нь дэлхийн зургаан тэрбум хол давсан хүмүүс дундаас тусдаа ялгарч буй хэрэг. Хүнийх нь хувьд хүндэтгэж, элэг нэгтэй, нэг довонд цугтаа өсөн гээд дотно найрсаг байх нь зүйд нийцэх билээ. Харин тэр ялгарах ялгааг нь үзэл болгон төлөвшүүлэх нь утгагүй хэрэг. Энэ нь Гитлер еврейчүүдийг Герман үндэстэн биш хэмээн гадуурахн яргалж байсан үеийн үзлээс өөрцгүй шүү дээ.
Манай энэ 2 сая 600 мянга гаруй хүн амтай Монголын эх газарт нутгархах хандлага гүнзгийрэх болсонд улс төрийн зүтгэлтнүүд болон ахмад үеийнхний хариуцлага их чухал гэж би боддог. Залуучууд нутгархах үзлийг ээж, ааваасаа юм уу ахмад үеийнхнээсээ өвлөдөг юм шиг ажиглагддаг. Манай ангид бараг 21 аймгийн оюутнууд байдаг. Тэдгээр оюутнууд маань хоорондоо найзархаг болж чаддаггүй. Аймгийнхаа таньдаг хүүхдүүдтэйгээ нийлж хичээл номоо давтаж байгаа харагддаг. Би сургууль дээрээ хааяа нэг зарлал харж явах зуур Завхан аймгийн оюутан залуучуудын уулзалт, Ховд аймгийн оюутан залуучуудын өдөрлөг гээд л өч төчнөөн нутгархсан зарлал элбэг байдаг. Энд тэндхийн тэмцээн уралдаануудад ч хүртэл нутгархдаг болсон нь миний сэтгэлийг их зовоож явдаг. Тэмцээнд оролцож буй тамирчдын оноо ойролцоо бол тэмцээний эцсийн дүн гарах мөчид тэмцээний ялагч гарцаагүй шүүгчид болох шийдвэр гаргагчдын нутгийн нэгэн аавын хүү ялагч болдог дүр зураг ажиглагддаг. Харамсалтай нь ихэнх хүмүүс үүнтэй бүр элэрчихсэн байх юм. Аргагүй аргагүй тэдний нутгийн хүү юм чинь тэгж л таараа... Эдгээр нь ямар ашиг тустай юм бэ? Хорвоод уламжилж үлдээх юмгүй болоод нутгархах гэгч харамсалтай өв үлдээх болсон юм гэж үү? Нэгдэн нягтрах, эе эвээ хичээх, ижилдэн дасах нь байтугай элэг нэгт Монголчууд бид хоорондоо сөргөлдөх, тэмцэлдэх, ялгаварлах муу зуршлыг өөрсдөдөө чирч авчирч байгаа хэрэг бус уу. Ардчилсан нийгэмд өсч торнисон, дэлхийн хөгжил дэвшилд хөл зэрэгцэн алхаж яваа залуучууд бид энэхүү хэнд ч хэрэггүй сэтгэлгээг хойч үеийнхэндээ өвлөж үлдээхгүйн тулд яг одооноос энэ бүдүүлэг сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байна. Би юу? Би би гэдэг үгэнд дургүй би ганцаараа юуг ч бүтээж чадахгүй бид хамтарч байж Монгол улсын ирээдүй болох ХӨГЖИНГҮЙ МОНГОЛЫН шинэ дүр төрхийг бий болгож чадна гэдэгт итгэж байна.

Дэлхийн улсуудын үзэл, сэтгэлгээний хөгжил нь өмнөх мэргэдийнхээ бичиж туурвиж үлдээсэн ном судар, өөрөөр хэлбэл оюуны өв сан дээр дараагийн үеийнх нь шинийг нэмж хуримтлуулах замаар явагдсан байдаг билээ. Сайхан амьдрал, сайхан цаг, сайхан ирээдүйг бий болгохын тулд бид сэтгэлгээндээ өөрчлөлт хийж эд хөрөнгө, эрх ямбыг эрхэмлэх бус танин мэдэх, бүтээн хөдөлмөрлөхийг эрхэмлэж үнэ цэнэтэйд тооцох хэрэгтэй. Тийм өөрчлөлтөөс, тийм гэгээрлээс, миний, таны, та бидний амьдрал, үндэстний ирээдүй хамаардаг билээ. Хүний оюун ухаан гэдэг нь тэнгэрлэг хүчтэй зүйл. Хөгжингүй орнуудад хүн зөвхөн оюутан сурагч байхдаа сурдаг гэж бодохгүйгээр насан туршдаа өөрийгөө хөгжүүлж байх эрмэлзэлтэй байдаг байна. Тархиа үргэлж ажиллуулж сэргэлэн цовоо байлгаснаар залуу насаа хадгална гэж ч үздэг юм билээ. Амьдрал өөрөө их сургууль юм, хоосон номоор юугаа хийнэ гэдэг сэтгэгчид олон бий. Би үүнтэй санал нэг байдаг. Амьдрал бидэнд алхам тутамд хорвоогийн үнэнийг мэдрүүлж, сануулж байдаг билээ. Бидний ихэнх нь Монгол оронд магадгүй Улаанбаатар хотын хоёр дүүргийн хооронд, ажил гэрийн завсарт л амьдралынхаа ихэнх цагийг бардаг биз. Тэгвэл дэлхий дээр Монголоос өөр маш олон улс үндэстэн оршиж, тэд өөр өөрийн үзэл сэтгэлгээ, үнэлэмжээр амьдарсаар л байна. Монголын нийгэмд үнэн байдаг юм өөр нийгэмд заавал үнэн байх албагүй. Та бид 100-н жилийн өмнөх явдлыг биеэрээ мэдэрч, туулж чадахгүй. Дундад зууны үе, эртний үе гээд явбал бүр худлаа болно. Тэгвэл ном гэдэг юмаар дамжуулж орон зай, цаг хугацаанаас үл хамааран эрдэмтэн мэргэдтэйгээ уулзаж, тэр үеийн болсон явдалтай танилцаж, арьс үндэс өөр байлаа ч хамаагүй хүний түгээмэл хэл оюун ухаанаараа харьцаж чаддаг билээ. Хүн төрөлхтний мянга мянган жилийн буурал түүхэнд олон зуун суут эрдэмтэн мэргэд , философичид төрөн гарч, байгалийн нэгэн жам ёсоор хорвоогийн мөнх бусыг үзэж, цаасанд түүх болон нэрээ мөнхлөн үлдээсэн байдаг. Тэгээд тэд зүгээр хорвоог орхихгүй, олон сайхан амьдралд хэрэгцээтэй зүйлийг хэлж бичээд ном болгон үлдээсэн байдаг. Гэтэл та бид хэзээ болтол өөрт байгаа өчүүхэн жаахан мэдээлэл дотроо эргэлдэж хар ухаанаараа эцэс төгсгөлгүй бясалгаж явах билээ. “Эрүүл биед саруул ухаан” гэж монгол ардын цэцэн үг байдаг. “Саруул ухаанд эрүүл бие” энэ үгэнд би монгол ардын цэцэн үгнээс ч илүү дуртай. Ухаан нь саруул хүн эрүүл байх бүхий л нөхцөлийг удирдаж зохицуулж чаддаг. Хүний оюун санаа биеэ залдаг, харин хүний бие оюун санаагаа залж чадахгүй шүү дээ. Саруул сэтгэж эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж байх нь тун хэрэгтэй зүйл. Өвчин тусах нь муу зүйл сэтгэлийн зовлонг ихээхэн нэмдэг. Монгол орны ирээдүй нь болж буй залуучууд бид гадаад ертөнц рүүгээ нүдээ нээж, гадаад ертөнцтэйгээ хөл зэрэгцэн алхаж хамтдаа ухаалаг ард иргэдтэй хөгжингүй Монгол орныг бүтээн байгуулъя гэж уриалмаар байна. Гадаадад сурч боловсроод галуу шувууны мах идсэн хүн арай илүү зөв зүйл ярьдаг гэсэн яриаг та өмнө нь сонсож байсан биз дээ. Энэ бол үнэндээ тийм юм үзэж нүд тайлсан хүн л юмны учрыг арай илүү ойлгодог. “Өндөрт нисдэг шувуу алсыг хардаг”. Өнгөрсөн одоо хоёртойгоо зууралдахаа больё залуусаа. Ирээдүй залуучууд бидний гарт байна. Хорвоо ертөнц мөн биднийх. Ирээдүй яг энэ цаг мөчөөс эхэлдэг.

Намайг 8-р ангид байхад миний төрсөн ах 10-р ангийн төгсөлтийн монтажнийхаа зургуудыг үзээд сууж байсан юм. Тэр дунд нь нэг цаас хавчуулчихсан байсныг нь би олж хараад дэлгэн унштал төгсөгчдөөс асуусан нэгэн сонирхолтой асуулт дурсамж болон үлдсэн байх юм. Та ирээдүйгээ ямраар төсөөлж байна? гэсэн асуулт байсан санагдана. Олон хүүхэд их сонирхолтой, гайхалтай хариулт өгсөн байсан. Харин ах юу гэж хариулсан нь их сонирхолтой санагдаж унштал “Би ирээдүйгээ оюуны боолчлолд орохгүйгээр төсөөлж байна” гэсэн зүйл бичсэн байсан. Оюуны боолчлол гэж юу юм бол юуг хэлээд байгаа юм бол гэсэн асуулт тулгарсан цагаас хойш би олон зүйлийн учир шалтгааныг тайлах гэж оролдсоор өнөөдрийн байдлаар сониуч хүн болсон байна. Магадгүй энэ миний амьдралын огцом өөрчлөлт байсан байж мэднэ. Манай үеийнхэн өнөөгийн оюутан залуус бид л хөгжингүй Монгол улсын эхний үеийнхэн болж чадна гэдэгт би итгэдэг. “Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна” гэсэн нэртэй номыг солонгосын ДЭҮ компанийн эзэн Ким Ү Жүн бичиж гаргасан билээ. Их сонирхолтой ухаарлыг өгсөн ном. Тэрээр хэлэхдээ “Би юм л хийж байх дуртай. Ерөөс зүгээр сууж чаддаггүй. Хорвоод хамгийн хэцүү юм бол юу ч хийхгүй зүгээр суух гэж би боддог. Зарим хүн зүгээр суухыг “амралт” гэж хэлж магадгүй боловч миний хувьд бол эсрэг байр суурьтай. Юу ч бай хамаагүй хийх л хэрэгтэй. Хийгээд ирэхээр ажил аяндаа ундраад ирнэ” гэж хэлсэн байдаг. Ер нь залуу ажилсаг хүн олон байж түүхийг баяжуулж, хорвоогийн шинэ хязгаарыг нээж чаддаг. Залуу эрч хүчтэй ажилсаг хүн саад тотгор зовлон бэрхшээлээс айдаггүй. Ганц хоёр удаа эндэж буруутсан ч түүнийгээ даван туулах зориг тэвчээртэй байдаг. Хорвоо дэлхий уудам хийх зүйл их байна. Залуухан эрч хүчтэй зориг тэвчээртэй хүн л хэний ч хүрж очоогүй газар очихыг хүсч, хэний ч хийж үзээгүй ажлыг хийхийг хүсдэг. Тийм зүйлийг араас мэрийдэг хүмүүсийн ачаар л түүх алхам алхамаар урагшилж ирсэн. Шинийг эрэлхийлэх үзэл санаагаар найдвартай зэвсэглэгдсэн олон олон ухаалаг залуучуудтай болсон үед л манай улс үндэстний соёл иргэншил цэцэглэн хөгжиж өсөн дэвжинэ гэдэгт би итгэдэг. Харин алмайран залхуурч, шинийг эрэлхийлэн бүтээхээс зайлс хийсэн уур амьсгал газар авсан улс оронд нийгэм торойтож ард иргэд нь ядуурч хоосорч оюуны боолчлолд автаж, соёл ингэншил нь доройтон мөхдөг гэдгийг түүх бидэнд бэлээхнээ гэрчилэн харуулдаг билээ. Эзэн Чингис хаанаараа дэлхий дахинаа гайхуулан бахархаж байдаг олон зуун жилийн түүхтэй Монгол улсын өнөөгийн нийгэмд энэ цаг үед шинийг эрэлхийлэн тэмүүлэх үзэл санаа их дутмаг тал ажиглагдаж байна. Өнөөдөр дэлхий дахинд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж буй хөгжингүй улс орнуудтай өөрийн орныг харьцуулан үзвэл улс орны минь хүч чадал ихээхэн хоцорч яваа гэдгийг ойлгох ёстой. Хүн ер нь хаана хөгжил дэвшил байна, хаана сайхан амьдрал байна тийшээ хуйларч байдгийг буруутгах аргагүй. Гэхдээ ялангуяа залуучууд эх орноосоо харийн оронд сурч боловсрох бус зөвхөн ажил хийж мөнгө олохын тулд явдаг болсон нь миний сэтгэлийг их зовоож байна. Ирээдүйн хөгжингүй Монгол улсын дүр төрхийг маш богинохон хугацаанд залуучууд бид л бий болгож чадна. Бид ч тэгэх ёстой энэ үүргийг МУ-ын иргэн хүн болж төрөхдөө л ухамсарладаг. Энэ улсдаа Монголчууд бид л иргэн л болж эзэн нь суух ёстой. Харин оюутан залуучууд бид маш сайн сурч боловсрох ёстой. Тэр тусмаа дэлхийн хөгжингүй орнуудын соёл иргэншилтэй танилцаж тэднээс суралцаж эргээд эх орондоо ирээд тухайн улс орныхоо хамгийн ололттой талуудыг хэрэгжүүлнэ гэдэгт би итгэж байна найдаж байна. Залуучууд аа, хорвоо ертөнц уужим, хийх зүйл их байна шүү дээ. Гэвч нэг л замаараа сажилж явдаг, нэг л зүйлийг байнга давтан хийдэг хүнд тийм биш байх л даа. Тийм хүнд өөрийнх нь төсөөлж байгаачлан давчуу, уйтгартай, мөнөөх хийдгээс нь өөр ажил олдохгүй биз. Манай гараг огторгуйн хязгаар уудам дах цэг гэмээр жижиг давчуу хэдий ч хараахан хөл тавиагүй газар олон бий. Хийж бүтээгээгүй, хийж байгаагүй зүйлс төдийгүй хорвоо ертөнцөөс энэ уудам тал нутгаас сурч мэдэх зүйл өч төчнөөн байна.

… Жаргалтай хүмүүс цаг хугацааг агшин хормоор тоолдог, золгүй хүмүүсийн хувьд тэр сар жилээр сунжирна. /Фенимор Купер/ Энэ хорвоо дэлхий дээр үнэ цэнэтэй зүйл их олон байдаг. Гэхдээ юу юунаас илүү эрхэмлэн чухалчилах зүйл бол мэдээж цаг хугацаа юм. Цаг хугацаа харвасан сум лугаа адил. Өнгөрөх л юм бол дахиж хэзээ ч эргэж ирэхгүй. Цаг хугацаа бүхнийг түрэн хувиргадаг атлаа өөрөө эс гүйцэгдэнэ. Бидний “одоо” гэж хэлдэг хором зөвхөн ганц удаа л тохиолддог. Биднийг одоо гэж хэлэх зуур л одоо арилаад өгдөг. Бид цаг хугацааг хайрлаж эрхэмлэх хэрэгтэй. Хөрөнгө мөнгө, ажил төрлийг дахин олж авч болдог бол цаг хугацааг ахин хэзээ ч эргүүлж авч болохгүй шүү дээ. Үүнд л цаг хугацааны үнэ цэнэ оршино. Залуучууд бид цаг хугацаагаа эрхэмлэн нандигнаж байх эрхэм зан чанараа ихэнхдээ мартчихсан байдаг ч юм шиг. Өчүүхэн хэсгийг нь дэмий өнгөрөөлөө гээд хорвоогийн урт насанд юу ч болох юм билээ гэж боддог байж магадгүй. Гэвч энэ бол маш том эндүүрэл. Бид цагийг хайрлах ёстой. Харин хөлс, хүчээ хайрлах ёсгүй. Гагцхүү цагийг хэр зэрэг үр ашигтай ашиглаж чадсанаас л хамааран цаашдын бид бүхний дэвжих доройтох хоёр маань ихээхэн шалтгаалдаг. Адилхан амжилт гаргасан хэдий ч цагийг үнэхээр үр бүтээлтэй ашигласан хүний гаргасан амжилт хийж гүйцэтгэсэн ажлынх нь чанараас л тодорхой мэдэгддэг. Цаг хугацаанд гамгүй хандах нь мөнгийг хамаа замбараагүй зарцуулснаас хамаагүй долоон дор зүйл. Цаг хугацааг худалддаг газар гэж хаа ч үгүй. Өнөөгийн зарим залуус маань хийх зүйл байдаггүй ээ, цагийг нөхцөөж ядан уйдаж үхэх нь ээ гэж ярьцгааж байдаг. Тийм утгагүй хүн аль болох болохгүй байхыг хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй шүү залуусаа. Тийм хүмүүсийг ихэнхи амжилтанд хүрсэн хүмүүс сайн ойлгодоггүй. Тийм хүнтэй эвлэрдэггүй энэ бол ойлгомжтой зүйл. Залуу хүн хайран цагаа харуусмаар дэмий өнгөрөөх нь хүлцэшгүй хэрэг. Бараг бүх ард иргэд нь бичиг үсэг мэддэг дэлхийд ховорхон улсын нэг болох Япон улсын оюунлаг ард иргэд, залуучууд, ахмад үеийнхэн дайны гашуун цаг үеийг туулсан болоод ч тэр юм уу цаг хугацаа гэдэг зүйлийг хамгаас эрхэмлэдэг. Өдөрт 5-н цагаас илүү цагаар унтсан хүнийг ажилгүй залхууд тооцдог. Харин гарт баригдахгүй эргээд ирдэггүй хором бүрээс тогтсон цаг хугацааны үнэ цэнийг арай илүү мэдэрдэг тэр л хүмүүсээ хамгаас илүү хайрлаж хүндэлдэг. Тийм хүнийг л амжилтанд хүрдэг гэдгийг мэддэг учраас залуу үеийнхэндээ цаг хугацааны үнэ цэнийг байнга л ойлгуулж, хэлж, захиж байдаг. Бид хоёр удаа амьдрахгүй. Тиймээс нэг хором ч атугай хий дэмий өнгөрөөхгүй үр ашигтай өнгөрүүлж цагийг хайрлаж гамнаваас зохилтой. Ромын Философич Сенека цагийг ашиглах тухай зөвлөхдөө “хүний амьдрал хангалттай урт”. “Үр ашигтай өнгөрөөж чадваас бидний нас аугаа их үйл хэргийг бүтээхэд чамлахааргүй урт. Гэхдээ сайн үйлсийг бүтээхгүй залхуурч хайран насаа хий дэмий өнгөрөөвөөс нэг л мэдэхэд насны намар ирчихсэнийг сая л ухаарч харамсахад хүрдэг билээ. Бидний нас богинохон бус, харин бид насаа богиносгож орхидог нь энэ биз” гэж хэлсэн байдаг. Утга учиргүй өнгөрөөвөл бидний нас даанч богинохон. Ялангуяа залуучууд бид бүхэн тэгэс ингэс хийж алмайрч өнгөрөөх үнэгүй цаг, нэг минут ч байж таарахгүй ээ. Хэдхэн минут юм чинь яасан ч яахав гэж бодож л болохгүй шүү. Юу ч бай хийх л хэрэгтэй дэмий л өнгөрөөж болохгүй. Залуучууд бид л залуу насандаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурах хэрэгтэй. Ингэснээр амжилтын үүд хаалга нээгддэг. Харин тоглоцгооё, наргиж цэнгэцгээе, залуу насанд л жаргаж авъя гэсэн уриалга гадны муу нөлөө, уруу татах хүчинд автаж огт болохгүй. Буурал үстэй болсон тэр цагт гарцаагүй харамсаж гэмших болно гэдгийн буурал түүх бидэнд бэлээхнээ харуулсан билээ. Хорвоод чухал зүйл их байвч юу юунаас илүү эрхэм зүйлийн нэг бол “цаг хугацаа”. Хүн цаг хугацаанд оршдог. Ирээдүй, одоо, өнгөрсөн Ирээдүй бол амьдрал Одоо бол эрх чөлөө Өнгөрсөн гэдэг амьдрал, эрх чөлөөгөөрөө олсон тэр зүйл. Хүн амьдралаа алдвал ирээдүйгээ алдана.Эрх чөлөөгөө алдвал одоогоо алдана. Амьдрал болон эрх чөлөөнийхөө бүтээлээ алдвал өнгөрсөн цагаа алдана. /Хуульч Х.Тэмүүжин “Үгс…” номноос иш татав./

Та амьдралаас юуг хүсч, хүлээж байдаг вэ? гэсэн асуултанд хүн төрөлхтөн нэгэн дуугаар аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэж хэлдэг билээ. Тиймээс аз жаргалтай амьдарсан амьдрал л хамгийн үнэтэй амьдрал байдаг. Би хувьдаа аз жаргалыг хувь хүн өөрийнхөө амьдралд хэр зэрэг сэтгэл ханамжтай байгаа байдлаас нь хамааран аз жаргалтай байна уу? үгүй юу гэдэг нь хэмжигддэг гэж ойлгодог. Хүн бүр аз жаргалтай сайн сайхан амьдралыг хүсдэг. Аз жаргал нь биднээс хол хөндий байдаггүй. Яг энэ мөчид би хамгийн их жаргалтай байна гэдгээ мэдрэх үед аз жаргал бидний дэргэд байж харин их ядарч, зовж, зүдэрч байна гэж бодох үед аз жаргал биднээс холдон замхарч үгүй болдог. Одоогоос хэдэн жилийн өмнө аз жаргал гэж яг юуг хэлдэг юм бол гэсэн мэдэх хүсэлдээ дийлдэн өөрийн олж мэдсэн зүйлсээ та бүхэнтэй хуваалцаж байна. Хорвоо дэлхий дээр миний хамгийн хүндэлж явдаг аав маань ах бид хоёрт захиж хэлдэг нэгэн зүйл байсан. Одоо ч хааяа хэлж сануулдаг. Гэхдээ тэр үед л би анх яс махандаа шингэтэл ойлгох шиг болсон “Хүн мөнгөний хойноос биш, мөнгө хүний араас хуйлрах ёстой”. “Ихэнх хүмүүс мөнгөний хойноос гүйсээр байгаад л нэг мэдэхэд амьдралын залуу насныхаа хайран цаг хугацааг хий дэмий өнгөрөөсөн байдаг. Аав нь ч мөн адил тийм замаар явж ирсэн. Харин одоо өөрийнхөө үр хүүхдүүдийг тийм нийтлэг буруу замаар явуулахыг хүсэхгүй байна. Залуу насанд хичээнгүйлэн сурч боловсрох зайлшгүй хэрэгтэй. Хүн ажил дээр гарах юм бол угаасаа хорвоогийн мөнх бусыг үзтэл ажилладаг. Дахин хичнээн ч хүсч байсан өөртөө цаг зав гарган өмнө нь сураагүй зүйлсээ сурч мэдэж чаддаггүй. Олж авч чадсан хэдий ч тэр үеийн үнэ цэнийг илэрхийлж хадгалдаггүй. Дэлхий дээр амьдарч буй зургаан тэрбум хол давсан хүмүүсийн бараг дийлэнх хэсэг нь амьдралд мөнгөний хойноос гүйж явсаар хорвоог элээдэг. Нэг ёсондоо амьдралын энгийн урсгалаар урсдаг, эцэс сүүлд нь бүгд л харамсдаг. Тийм ч учраас хүн төрөлхтний буурал түүхийг тэрхүү урсгалыг сөрж амжилтанд хүрсэн, суут нээлтүүд хийж дэлхийн хөгжил дэвшлийн цаашдын ирээдүйг тодорхойлдог цөөхөн хэдхэн хүмүүс л баяжуулсаар ирсэн байдаг. Алийг нь сонгох нь та нарын сонголт. Эхнийх нь дийлэнх хүний амьдардаг өнөө маргаашийг аргацааж, нэг ёсондоо энгийн урсгалаар амьдрах. Нөгөө нь хичээнгүйлэн сурч боловсорч, алсыг харж, цаашид аз жаргалтай, эрүүл, ухаалаг орчинд амьдрах. Хүн бүрт сонголт бий. Өөрсдийнхөө ирээдүйн амьдралыг одоо л шийдэх хэрэгтэй” хэмээн хэлж байсан санагдана. Хүн болгон аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Хэн хүнгүй адилхан. Би ч мөн адил. Гэхдээ бид яавал аз жаргалтай болохоо мэддэггүй. Мөнгөөр аз жаргалыг хэмжиж болдог гэж үү? би л хувьдаа үгүй гэж хэлнэ. Хэн нэгэн хүнээс тэр сайхан амьдралтай юу гэж асуувал. Тиймээ тэр баян сайхан амьдралтай. Эсвэл үгүй тэр ядуу тарчигхан амьдралтай гэж хариулт өгдөг хүн олон бий. Мэдээж хүн сайхан амьдрах хэрэгтэй. Гэвч их хөрөнгөтэй хүн чинээлэг амьдралтай боловч сайхан амьдардаг гэсэн үг биш шүү дээ. Сайхан амьдралд хөрөнгө мөнгө нь гол биш сэтгэл ханамжтай байх нь гол байдаг. Хөрөнгө мөнгөний хойноос явдаг хүн амьдралдаа хэзээд сэтгэл дундуур явдаг. Бүхнийг өөрийн болгож авъя гэсэн тэр хязгааргүй шунахай сэтгэлгээнээс болдог байх л даа. Эдийн шунал ханахийг мэддэггүй. Аз жаргалтай сайхан амьдарна гэдэг бол хэмжээлшгүй их эд хөрөнгөтэй болохыг хэлдэггүй гэдэгтэй би санал нэг байдаг. Мөнгийг зөв захиран зарцуулахад ухаан хэрэгтэй. Аль болох залуугаасаа л мөнгөний талаар ойлголттой болж мөнгийг зөв зарцуулж сурах нь чухал. Мөнгө өөрөө сайн ч юм биш муу юм ч биш. Гагцхүү мөнгийг хэрхэн хэрэглэснээс л сайн, муу тал нь илэрдэг. Зайлшгүй хэрэгцээтэй юмандаа л зарах хэрэгтэй. Ямар ч хэрэгцээгүй юманд мөнгө үрэх нь хамгийн тэнэг хэрэг. Жишээ нь сэтгэл хөдлөлөөр ямар нэгэн юм худалдаж авах, юмны хямдыг бодоод авах, эсвэл хүмүүсийг дууриагаад л авчихдаг эдгээр ухаангүй үйлдэл маш муу зүйл. Харин өөрийнхөө ирээдүйн төлөө эсвэл ойр дотныхондоо тус болох юм бол мөнгө ахиухан зарахдаа ч гонсойх хэрэггүй. Сурах эмчлүүлэх эсвэл ядарсан хүнд туслахад гар татахгүй байхад гэмгүй. Өөрөөр хэлбэл аз жаргалтай сайхан амьдрана гэдэг нь тухайн хүн өөрийнхөө амьдралдаа хэр зэрэг сэтгэл ханамжтай байгаа байдлаар хэмжигддэг. Хүн бол тодорхой цаг хугацааны туршид л амьдардаг хязгаартай амьтан. Харин хорвоо ертөнц бол бидний насны хувьд үүрдийнх. Мөнхийн байгалийн өмнө хүн даруухан ухаалаг байх хэрэгтэй. Саяхан би “Эрэгтэйчүүд Ангараг гарагаас ирсэн, эмэгтэйчүүд Сугар гарагаас ирсэн” гэсэн сонирхолтой сургамжтай ном уншсан. Тэр номонд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байгалиас заяахдаа өөрсдийн гэсэн төрөлх зан араншинтай байдаг. Хоорондоо өөр өөр хэлээр ярьж тэр болгон хоорондоо сайн ойлголцож чаддаггүй. Ийм шалтгаанаас болоод олон сайхан гэр бүл салж сарниж байна. Нийгмийн үндэс болсон гэр бүлийн ач холбогдлыг сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд ч эвсэг гэр бүл аз жаргалын ундарга болдог шүү дээ. Бие биенээ сайн ойлгож бие биендээ итгэх хэрэгтэй. Өөр өөрсдийнхөө хэлээр хоорондоо зөв ойлголцож, харилцаж байх хэрэгтэй. Аз жаргалтай сайн сайхан амьдрахын тулд миний санал болгож буй хүчин зүйлс ихээхэн чухал хэмээн би үздэг. "Хандлагын хүч" Хүний ухамсар, сэтгэл санаа нь аз жаргалд хэдий чинээ бэлэн байна тэр хүн төдий чинээ аз жаргалтай байна. Сайн харж чадвал зовлон бэрхшээл бүрээс эерэг сайн тал олдоно. Гадаад нөхцөл байдал биш хүний бодол санаа л өөрийг нь зовоож, эсвэл аз жаргалтай болгож байдаг. Бодол санаагаа удирдсанаар та аз жаргалаа удирдана. “Бие махбодын хүч” Биеийн тамирын дасгалууд нь сэтгэлийн хямралыг багасгаж биеийг таатай сайхан болгодог. Сэргэлэн цовоо байдал нь аз жаргалтай мэдрэхүйг бий болгоно. Хооллолт бидний сэтгэл санаанд нөлөөлдөг. Кофе цай, согтууруулах ундаа, чихэрлэг хүнсний зүйлс, хиймэл амтлагчид зэргээс зайлсхийж жимс ногоо үр тариа, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг ахиухан хэрэглэхийг хичээж, өдөрт заавал 1 цагаас багагүй хугацаанд агаарт гарч салхилж байх хэрэгтэй. “Хором хормоор амьдрахын хүч” Аз жаргал нь жил, сар, долоо хоног тэр байтугай өдөрт ч байдаггүй., харин түүнийг хором бүрээс олж болно. Хором бүрээс сайн сайхныг олж чадсан тохиолдолд бид амьдралаас сайн сайхныг олж чадна. Цаг хугацаа гэдэг бол хорвоо дэлхий дээр буцааж авч болдоггүй цорын ганц зүйл. Хүн амьдралаа эргэн нэг харахдаа аз жаргалтай байсан мөчүүдээ л юуны өмнө санадаг. Аз жаргал хором бүрээр илэрдэг. “Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч” Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүн байдаг. Хүн өөртөө сэтгэл хангалуун биш байвал амьдралдаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг. Хүн бүр өвөрмөц давтагдашгүй, хэн нэгний хүн болж төрөх боломж нь гурван зуун мянган тэрбумаас цор ганц байсан учраас хүн бүр ялагч. Бусад хүмүүс бидний толь, гэхдээ нөлөөтэй толинууд байдаг. Өөрийнхөө тухай буруу төсөөлөл, шүүмжлэлт бодлоосоо ангижран өөрийнхөө эерэг сайн дүрийг бүтээж байх хэрэгтэй. “Зорилгын хүч” Зорилго нь бидний амьдралд утга учир, агуулгыг бий болгодог. Хэрвээ бид зорилготой бол тэр зовлон шаналалаас ангижрахад төдий бус, жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна. Зорилго нь биднийг өглөө орноос босгох хүч болдог тэр зүйл.Зорилго нь хүнд хэцүү цаг үеийг туулахад хялбар болгож жаргалтай сайн цагийг улам ч таатай болгодог. “Хошигнолын хүч” Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж аз жаргалын мэдрэмжийг бий болгодог. Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж, ухаан зарсан бодлого бодох чадварыг дээшлүүлдэг. Инээд хүнд бага ч гэсэн аз жаргалын мэдрүүлж чаддаг. “Өршөөн уучлахын хүч” Уучлах чадвар нь жинхэнэ аз жаргалын үүдийг нээх түлхүүр юм. Танд үзэн ядалт, хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй. Гомдол тээснээс болж танаас өөр хэн ч шаналахгүй гэдгийг сана. Алдаа эндэгдэл, бүтэлгүй явдлууд нь амьдралын сургамж л болдог. Бусдыг уучил өөрийгөө ч уучил. “Өглөгийн хүч” Эд юмсыг олж авсанаар, эзэмшсэнээр аз жаргалыг олохгүй. Аз жаргалд хүрэхийн тулд бусдад өгөх, бусдад туслах чадвар оршино. Бид бусдад хэдий хэмжээгээр баяр баясгалан, аз жаргалыг өгнө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг. Бусдад аз жаргалыг бэлэглэх арга замыг эрж хайх нь өөрсдийн аз жаргалыг бий болгох өдөр тутмын арга юм. “Хамтын харилцааны хүч” Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно. Хэн ч эзгүй арал дээр амьдардаггүй_. Робинзон Крузог эс тооцвол. Хүн бүрт бусад хүмүүс хэрэгтэй байдаг. Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай, хүнд бэрх цагийг хөнгөн болгодог. Бусадтай хуваалцаж буй баяр баясгалан хоёр дахин үржиж бусадтай хуваалцаж буй зовлон бэрхшээл хоёр дахин хөнгөрдөг. Хэн нэгэн хүнтэй харьцахдаа үргэлж сайхан сэтгэгдэл төрүүлж байх хэрэгтэй. “Итгэлийн хүч” Итгэл нь аз жаргалтай амьдралын суурь болдог. Бид бүгд жаргалтай байхын тулд төдийгүй зүгээр амьдрахын тулд ч гэсэн ямар нэгэн зүйлд итгэж байх хэрэгтэй. Та өөртөө итгэлтэй байж л ямар нэгэн алхам хийдэг тийм ч учраас тодорхой үр дүнд хүрдэг шүү дээ. Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож, оюу ухааныг тайвшруулан сэтгэлийг эргэлзээ, түгшүүр уймрал, сандралаас чөлөөлнө. Хүн эхээс төрөхдөө л амьдралын тэмцэл, ширүүн өрсөлдөөн дунд гар бие оролцдог гэж хүмүүс ярьцгаадаг. Ирээдүй яг энэ цаг мөчөөс л эхэлдэг. Тиймээс та яг одоо аз жаргалыг өөртөө бий болгоорой. Аз жаргалаа олж аваарай

Амжилт гэнэт өөрөө ургаад гараад ирдэггүй. Амжилт бол бүтээл байдаг. Би номын дэлгүүрүүдээр хэсэх их дуртай дээхнэ үед нэг номын дэлгүүрт “Та ч Ейнштейн шиг сэтгэж чадна” гэсэн их сонирхолтой нэртэй зузаавтар номыг олж харан хармаандаа байсан хамаг мөнгөөрөө авч уншиж байсан. Номны эхлэл хэсэгт нь “Суу билэгтэн тусгай төрдөггүй тэд харин өөрөө өөрсдийгөө бий болгодог” гэсэн утга санаа бүхий зүйлийг агуулсан зүйлс байсан. Амжилтанд хүрсэн хүмүүс цаг хугацааг нарийн мэдэрч өглөө нар мандахаас нар жаргах хүртэл тасралтгүй хөдөлмөрлөсөн хүмүүс байдаг. Нэгэн сонирхолтой туршилтыг нейроанатомист Мариан Диамонд гэдэг нэртэй эмэгтэй хийсэн байна. Харх хүнтэй 90% - иараа төстэй байдаг билээ. Тэр эмэгтэй дээд зэргийн өдөөлттэй орчинд буюу шат, тоглоом, дүүжин гэх мэт зүйлсүүдийг байрлуулсан нэгэн чингэлэгт хэсэг хархнуудыг оруулжээ. Дараа нь юу ч байхгүй хов хоосон жижигхэн чингэлэгт өөр хархуудыг оруулсан байна. Хэсэг цаг хугацааны дараа эцсийн үр дүнд өдөөгдсөн орчинд амьдарч байсан хархнууд гурван жил амьдарч, тархи нь хэмжээгээрээ томорч, дендрит холбоосууд үүсч мэдрэлийн нэг эсээс (нейрон) нөгөө рүү электрон дамжуулах салбарласан бүтэц бий болсон байхыг судалгааны явцад тогтоожээ. Харин хоосон чингэлэгт байсан хулгануудын тархины хөгжил зогсонги байдалд орж тэд удалгүй залуугаараа үхсэн байсан аж. Өөрөөр хэлбэл тэдний тархинд холбоос үүсээгүй байж. Тэгэхээр орчин гэдэг зүйл ямар их чухал гэдгийг нөгөөтэйгүүр оюун ухаанаа үргэлж ажиллуулж, ачааллуулж, хурцалж байвал хүний ухаан нэмэгдэж урт насална гэдгийг энэ жишээ бэлээхэн харуулсан байна. ХХ зууны хамгийн агуу сэтгэгч хэн байсан бэ? гэж хэн нэгнээс асуувал эргэлзэж тээнэгэлзэхгүйгээр мэдээж “Ейнштейн” шүү дээ гэж хариулна байх. Агуу суут Ейнштейний амьдралын тухай болоод хэрхэн амжилтанд хүрсэн талаар янз янзын түүхийг хүмүүс ярьж хэлцгээж байдаг. Агуу суут хүмүүс амьдралаас олж мэдсэн зүйлсээ өөрийн туршлагадаа тулгуурлан нимгэн цаасан дээр оюуны их өвийг хойч залуу үедээ түүх болгон үлдээдэг билээ. Эрдэмтэн суут Ейнштейний хэлж байсан үгсүүд дундаас “Би ердөө л сониуч хүн ”гэсэн үг нь миний сонирхлыг өөрийн эрхгүй ихээр татсан юм. Амжилтанд хүрсэн хүмүүст нийтлэг нэгэн зүйл ажиглагддаг. Тэр бол тэд хэзээ ч хийсэн зүйлдээ сэтгэл ханадаггүй. Багш ч гэсэн ангийнхаа оюутан сурагчид дундаас хэн нь хамгийн ирээдүйтэй гэдгийг анзаарч олж харж чадсан байдаг. Өөрийнхөө сурч мэдсэн зүйлүүд дээрээ сэтгэл нь ханадаггүй “Мэдэхгүйтэй” дайн зарлан суугаа хичээнгүй, зүтгэлтэй шавьдаа л багш хамгаас илүү хайртай байдаг билээ. Хүн бодож байгаагаасаа ч илүү ухаантай гэсэн үг байдаг. Би үүнд итгэдэг. Ихэнх хүмүүс жинхэнэ суу билгээ аль багаасаа л гаргахгүй дараад сурчихсан байдаг. Хэрвээ хүн бүр чин сэтгэлээсээ хүсч оюун ухаанаа дайчилж чадвал оюун ухаан задран тэлж, сэтгэхүйн цар хүрээ нь өргөжиж гарцаагүй амжилтын оргилд хүрэх болно. Ейнштейний тухай нэгэн домог байдаг. Нэг удаа түүнээс нэг милд хэдэн фут байх вэ? гэж асуужээ. Ейнштейн “Мэдэхгүй юм. Ямар нэг энгийн номноос хоёрхон минутанд олоод харчихаж болох ийм энгийн зүйлүүдээр би яагаад тархиа дүүргэх ёстой юм бэ?” гэж хариулсан гэдэг. Ейнштейний энэхүү үзэл нь уураг тархиа бодит зүйлийг хадгалах агуулах болгохын оронд түүнийг бодож сэтгэхэд ашиглах нь илүү чухал гэдгийг илүү гүнээ ойлгож “Уран сэтгэмж мэдлэгээс илүү чухал” гэсэн утга санаа нэг бүхий үгсийг олон хэлсэн байдаг биз ээ. Амжилтанд хүрсэн хүмүүс өөрийнхөө хөдөлмөрийн сайхан үр шимийг хүртсэн хүмүүс байдаг. Амжилт бол харьцангуй зүйл. Миний төрсөн ах надад их олон зүйлсийг хэлж сургадаг хүмүүсийн нэг. Ах маань хэлэхдээ: “Чи гудамжаар явж байхдаа энэ үгийг хаа нэгтээ сонсож байсан уу? энэ хүн чинь нэг тийм арчаагүй амьтан байсан чинь одоо томорчихсон байх шив дээ биеэ тоож маяглаад, Энэ хүний хажууд харин би ийм ч байлаа тийм ч байлаа гээд л үнэн худал нь мэдэгдэхгүй амнаасаа мэдэх мэдэхгүй хараалыг урсгадаг хүмүүсийг нэг удаа ч болов харсан биз. Би ийм хүмүүстэй сайн ойлголцдоггүй. Үнэндээ шалгалт өгсөн хүүхдийн сайн муу дүн нь эцсийн дүн гарахад л мэдэгддэг биш билүү. Түүнээс биш би бодож чадах л байсан даан ч нэг юм болж өгөхгүй байсан юмаа. Энэ хүнийг бодвол би хамаагүй илүү гээд л ярьж байдаг. Амьдралд чадах байсан нь чухал бус чадсан хүн нь чухал байдаг.”

Мэдлэг чадвар аль аль нь чухал. Нэгхэн жилийн өмнө Монгол Улсын Их Сургуулийнхаа нийт оюутнуудын дунд “21-р зууны мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил дэвшил” гэсэн сэдэвтэй уулзалт ярилцлагыг зохион явуулсан юм. Арваад жилийн өмнө монголд хамгийн анх интернэтийг оруулж ирэн шүүхэд дуудагдаж байсан гэсэн сонирхолтой түүх нь их таалагдаж “DATACOM” компаний захирал ноён Д.Энхбат ( одоо ногоон намын дарга ) гуайг тодруулж хэлбэл монголын үндэсний телевизээс эрхлэн явуулдаг “Форум” нэвтрүүлгийн анхны хөтлөгч гэдгээрээ олноо танигдсан Д.Энхбат гуайг урьж авчирсан юм. Оюутан бидний амьдралд хэрэгцээтэй төдийгүй эрдэм мэдлэгт ч гэсэн чухал үнэ цэнтэй зүйлс багагүй хэлсэний дундаас нэгэн чухал зүйл миний ой санамжнаас хэзээ ч арилхааргүй үлдсэн юм. “21-р зуунд мэдлэг чухал гэхээс илүүтэйгээр мэдлэг, мэдээллүүдийг маш хурдан олж авч түүнийгээ ашиглан хэрэгжүүлж чаддаг тийм чадвар хамгийн чухал болоод байна. Хязгааргүй үргэлжлэх цаг хугацаа, секунд тутамд өсөн нэмэгдсээр л байгаа тэр олон мэдээллүүд дундаас өөрт хэрэгцээтэй хамгийн чухал зүйлсүүдээ олж аван ашиглаж чаддаг, чадварлаг залуус манай нийгэм улс оронд үгүйлэгдэж байна”. Тиймээ ийм л чадварлаг залуус амжилт өөд алхам алхмаар урагшилсаар байна. Залуу насанд сурч боловсрох шиг сайхан зүйл гэж хаана байх билээ дээ. Эд хөрөнгө, элдэв зүйлсийг хэн ч булаан авч болдог харин оюундаа мөнхөлж хадгалсан тэр оюуны эд хөрөнгийг хэн ч булаан авч чаддаггүй билээ. Саяхан телевизээр МУ-ийн ерөнхий сайд С.Баяр үг хэлэхдээ их сургуульд дөрвөн жил англи хэлийг сурч диплом өвөртлөн төгсчихөөд дахиад хоёр жил англи хэлний сургалтанд суусан хэдий ч одоо хүртэл англиар олигтойхон ярьж чаддаггүй англи хэл мэддэггүй тийм хүмүүс их олширч байна гэж хэлсэн билээ. Зарим оюутан залуус маань өөрийн тухайн мэргэжилдээ эзэн болохгүй мэдлэг чадварыг эрхэмлэн дээдлэхгүй хоосон дүнгийн хойноос хөөцөлддөг болсон гэлтэй. Манай нийгэмд үнэхээр ч тийм байдал ажиглагдаж байдаг. Тийм залуучууд өдөр ирэх тусам багасах нь битгий хэл бүр их олширсоор байгаад миний сэтгэл их зовниж байна. Хүн өөрөө сурч мэдье гэсэн итгэл үнэмшилтэй, хүсэл тэмүүлэлтэй байж чадахгүй бол яаж сурч боловсрох билээ. Хүн өөртөө тийм зан чанарыг бий болгон төлөвшдөг. Харин тухайн оюутныг зөв зам руу нь чиглүүлж сурах хүсэл дүүрэн гал эрмэлзлийг нь бий болгож өгөхийн тулд багш гэдэг хүн ихээхэн чухал юм шиг санагддаг. Дээд сургууль төгссөн хэрнээ ажил төрөл олдохгүй яваа боловсон хүчин учиргүй элбэгшжээ. Ажилд орохын тулд дахин суралцах тохиолдол ч гардаг боллоо. Үүнийг нийгмийн ноцтой асуудал гэхээс өөр юу гэх билээ дээ. “Чи ямар хүний төлөө сурч байгаа биш дээ” гэж ээж минь хэлдэг байсан. Уншигч авхай та ч гэсэн энэ үгийг хаа нэгтээ сонсож байсан биз дээ. Их зүйлийг сурч мэдэж эрдэм номыг эрхэмлэн дээдлэх нь амьдралд хэрэгтэй гэдгийг “Амьдралын туршлага” гэдэг зүйлээр биднээс хамаагүй илүү ахмад үеийнхэн маань биеэрээ үзсэн учраас энэхүү сургааль үгийг үлдээсэн биз. Өнөөгийн ардчилсан нийгэмд их зүйлийг сурч мэдсэн хүн сайн сайхан амьдрах баталгаатай болж байгааг нийгэм тодоос тод харуулж байна. “Мэдлэг бол хүч” залуу нас бол амьдралын алтан үе. Энэ алтан үеийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж чадсанаас хамааран амьдралдаа өөдлөн дэвжих үү, эсвэл азгүйтэж сул дорой явах уу гэдэг нь ихээхэн шалтгаалдаг гэж би үздэг. Харин гэнэтийн сохор аз дайрч орос ардын үлгэрт гардаг шиг тэнэг Иван гэв гэнэт хаан болж, баяжаад амьдрал нь аз жаргалтай төгсөхгүй бол шүү дээ. “Хүний төлөө сурч байгаа биш дээ” гэдэг үгийг шууд утгаар нь ойлгож зөвхөн амин хувиа хичээх нь тусгүй зүйлд хүргэдэг. Зөвхөн сурсан зүйлээрээ хязгаарлагдахгүй өөрийн мэддэг зүйлсээ бусадтайгаа хуваалцаж байх нь ихээхэн чухал билээ. Өөрөө л юм сурч, сайхан амьдарч, аятай тухтай байвал бусад хүн ямар байх нь надад огт хамаагүй гэдэг үзэл бодолтой хүнтэй би эвлэрдэггүй. Тийм хүмүүс араасаа үргэлж муу зүйлийг дагуулж байдаг.

Сүүлийн үед хүн бүрийн амнаас даяаршил гэсэн үг гардаг болсон нь энгийн зүйл болсон гэлтэй. Даяаршил зөвхөн өнөөдөр бий болчихоогүй, хүн төрөлхтөний бүхий л үеийн турш үргэлжилж ирсэн үйл явц. Харин сүүлийн үед даяаршил харьцангуй хурдацтай явагдаж байна. Дэлхий бол нэг л гүрэн, хүн төрөлхтөн түүний ард иргэд нь гэсэн үгтэй санал нэг байдаг. Энэхүү асуудлын тухай Дэлхийн даяаршил хурдацтай явагдаж байгаа талаар интернэтэд болон хаа сайгүй хэлэлцүүлгүүд явагдсаар л байна. Ядуу, хөгжил буурай улс орнуудын хувьд даяаршил нь сайн зүйл авчрахаас илүүтэйгээр мууг дагуулах нь элбэг байдаг хэмээн зарим учир мэдэх хүмүүсийн үгийг би хувьдаа зөвтгөдөг. Ядуу буурай улс орнуудын дунд нэлээд дээгүүр байр суурь эзэлдэг манай улсын хувьд ч тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд халдахад хүрээд байна гэсэн ойлголт ч ард иргэдийн дунд үүсч бий болсон байна. Гэхдээ даяаршил гэрэл гэгээлэг зүйлсийг багагүй авч ирж байгаа юм шиг. Мэдлэг бол хүч байдгийн адилаар 21-р зуунд мэдээлэл асар том хүч болжээ. Өнөөдөр мэдээллээс хоцорсон хүн мэдлэггүйд тооцогдож, нийгмээс бага багаар шахагдсаар л. Даяаршил ид хурдацтай явагдаж буй өнөө үед олон улс үндэстэн хоорондоо үзэл бодлоо нээлттэй солилцох албан ёсны хэлийг англи хэл хэмээн хүлээн зөвшөөрч хоорондоо хэлж ярихыг хүсдэг бүхий л зүйлээ энэ хэлээр дамжуулж ойлголцож тодорхой зөвшилцөлд хүрч байна. Англи хэлийг сурахгүй бол хэцүүхэн болоод байна гэж хэн нэгэн хүн ярьж байхыг та сонсож байсан биз дээ. Үнэндээ хэл гэдэг зүйл бол бид бүгдийн бодол санааг хооронд нь ойлголцуулж байдаг хэрэглээ төдий зүйл шүү дээ. Намайг бага байхад Англи хэлтэй, Орос хэлтэй хүмүүс их мундаг хүн шиг төсөөлөгддөг байсан. Үнэхээр ч тэр үед тийм л байсан байх. Харин одоо бол Англи хэлийг сайн сурч эзэмшсэн хүмүүсийн тоо улам олширч, Hi, Bye гэсэн үгсийг хэрэглэхгүй хүн тун ховор болжээ. Өнөөдөр англи хэлийг сайн сурч эзэмшихгүй бол ямарч амжилтанд хүрэхгүйгээр үл барам ямарч газар тийм хүнийг ажилтнаа болгож авахгүй гэдэгтэй бид эвлэрэхээс өөр аргагүй. Бүх улсын хэлийг сурч эзэмшиж чадахгүй ч гэсэн дэлхийн нийт хүн амын дийлэнх нь хэрэглэдэг тухайн хэлийг зайлшгүй сурч эзэмшихгүй бол нийгмээс хаягдаж хоцроход тун ойрхон байна. Би хувьдаа хорвоогын мөнх бусыг үзэхээсээ өмнө түгээмэл таван улсын хэлийг сурч эзэмшинэ гэж өөртөө ам тангараг өгсөн. Ийнхүү мөрөөддөг, мөрөөдлөө заавал биелүүлнэ. Эрхэм та мөн адил өөрийнхөө мөрөөдлийг заавал биелүүлээрэй.

Хэдхэн жилийн өмнө Компьютер дурын хүн болгонд байдаггүй, хөрөнгө мөнгөтэй чинээлэг хүмүүсийн гангараа төдий зүйл байсан санагдана. Харин одоо мэдээлэл технологи гайхалтай богино хугацаанд хурдацтай хөгжиж буй өнөө үед бидний гангараа мэтээр ойлгож байсан компьютер гэдэг зүйл маань хүн бүрийн зайлшгүй өдөр тутмын хэрэглээ нь болоод хувирчихлаа. Цаашид техник технологи ямар шинэ зүйлийг араасаа дагуулахыг тааж мэдэх аргагүй болоод байна. Компьютерийг дагаад компьютерийн сүлжээ интернэт улам хөгжиж, боловсронгуй болж улмаар интернэтэд дэлхийн хамгийн том мэдээллийн лавлах ертөнц үүсчихлээ. Лавлах ертөнц гээд хэлчихэд бас их хэцүү өөрөөр хэлбэл энэхүү сүлжээг ашигласнаар хорвоо тэр чигээрээ бидний гарт багтчихлаа. Өнөөгийн дэлхий дахинд болж буй цаг үеийн мэдээллүүдийг интернэт хүн бүрт, нас хүйс, арьс өнгө, царай зүс хэнийг ч ялгахгүй эрх тэгш нээлттэй хүргэсээр байна. Мэдээллээс хөндий байна гэдэг маань мэдлэгээс хол хөндий байна гэсэн үг. Интернэт зөвхөн мэдээлэл солилцдог төдий зүйл биш. Өөрөөр хэлбэл тэнд бүхэл бүтэн дэлхийн худалдааны төв бас бий болчихсон байна. Дэлхийн хамгийн томоохон их дээд сургуулиудад суралцах боломж нээгдэж байна. Интернэт хүн бүрт эрх тэгш боломжийг олгож хэн чадаж байгаа нь өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олон зүйлийг сурч мэдэн түүгээрээ ажиллаж их хэмжээний мөнгө олох боломжийг олгож эхэллээ. Одоогоос 30 гаруй жилийн өмнө Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалахын яам ARPANET (Advanced Research Project Agence NETwork ) хэмээх сүлжээг бий болгосон нь өнөөгийн интернэтийн суурь үндэс нь болжээ хэмээн үздэг. Өнөөдөр таны гарт интернэт байгаа бол хил хязгааргүй бусадтай харилцан үзэл бодлоо нээлттэй солилцож, хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг уншиж, сонирхдог, дуу болон тоглоомуудыг татан авч хараахан дэлгэцнээ гараагүй киног үзээд сууж байна гэдэг хэтэрхий энгийн болчихож. Хэн байх юу мэддэгээр нь хэмжигдэж байгаа бол өөрийнхөө шинэлэг санааг интернэтээр чөлөөтэй илэрхийлж, та өөрийн санаачилсан зүйлийнхээ оргил өөд ямар нэгэн саадгүйгээр итгэл төгс тэмүүлж чадна. Өөрт хэрэгцээтэй өөрийн хүсэл шаардлагад нийцсэн ямар нэгэн зүйлээ худалдаж авахын тулд хэдэн цагаар дэлгүүр хэсч хайран цагаа алдахын оронд шууд интернэтэд суугаад хайхад секундыг хэдэн зуу хуваасантай адил хугацааны дотор л тухайн хайсан мэдээллийг төрөл бүрээр нь гаргаж ирэх тийм зүйл интернэт ертөнцөд бий. Хаана ч томилолтоор явж байсан ажлынхантайгаа хуралдаж, хүүхэддээ үлгэр ярьж өгнө гэдэг яах аргагүй 21-р зуун билээ. Залуус бид цаг үетэйгээ хөл зэрэгцэн алхах хэрэгтэй байна. Сүүлийн үед нано технологи гайхалтай ололт амжилтыг авч ирсээр л байна. Нано буюу 10-ийн хасах есөн зэрэг. Молекулын ийм өндөр түвшинд хүн үйлдэл хийж чаддаг болсноор мэдээллийн хязгаар үгүй болжээ. Бид бүхний төсөөлж байгаагүй тийм ололт амжилтуудыг маш богинохон хугацаанд авч ирж байна. Ойлгомжтой байдлаар тодруулж хэлвэл хэзээ ч халтар болдоггүй хувцас, бороонд нордоггүй цув, ямар ч сум үл нэвтлэх хантааз гэх мэт маш олон хүний ой тоймд багтахааргүй зүйлсүүдийг хүн төрөлхтний хөгжил дэвшилт авч ирээд байна. Саяхан бидний хэзээ ч биелэхгүй гэж ярьж байсан зүйл маань биелж, бидний төсөөлөөгүй зүйлс амьдралд хэрэгжээд эхэлчихлээ. Бүр бидэнтэй яг адилхан хүнийг бүтээж, хүн төрөлхтний мянга мянган жилийн туршид тайлж чадаагүй тэр нууц бүхний учрийг тайлж бидний буурал түүхийг баяжуулсаар л. Баабар ахынхаа нийтлэлээс иш татвал бид шинжлэх ухаан технологийн дэвшлийн овсгоотой хэрэглэгч байхад л хангалттай. Сайн хэрэглэгч болохын тулд юун түрүүнд боловсрол мэргэжлийн сургалтанд яаралтай хамрагдах ёстой юм. Өнөөдөр бид компьютер гэгч зүйлийг муугүй л ашиглаж бүр цаашлаад ийм компьютерийг монголдоо үйлдвэрлэх боломж ч байна гагцхүү хийж бүтээх эрмэлзэлтэй байх хэрэгтэй хэзээ ч биелэхгүй, хэзээ ч бүтэхгүй гэсэн сэтгэлгээ ямар ч сайн зүйлийг авчирдаггүйг та бид хангалттай мэдэрсэн биз дээ. Сүүлийн үед дэлхийн хамгийн шилдэг бизнесменүүд мэдээлэл технологийн салбарт хүчээ үзэж эхэллээ. Та бидний сайн мэдэх Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон Google-ийн эзэд бүгд л энэ салбарт дэвшил авчирч дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд багтаж байна. Эцэст нь хэлэхэд мэдээлэл технологийн энэхүү салбарт дэлхийн бүх улс орон хуйларч буй энэ үед бүгдээрээ хамтдаа 21-р зуундаа хөл зэрэгцэн алхацгаая гэж уриалмаар байна.


Социалист, коммунист, фашист, нацист гэх мэтийн үзэл суртал нь хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн явцад гажуудал маягаар үүсч, төрийн энгийн шударга зарчмуудыг ихээхэн өөрчилсөн билээ. Манайд тогтнож байсан коммунист зарчим нь ард түмэн өөрийн гэсэн хувийн өмчтэй байхыг хориглож, төр бүхнийг өөртөө хариуцах болсон. Улмаар Төр ард түмнийхээ төлөө биш, ард түмэн төрийн төлөө амьдрах ёстой гэсэн ойлгомжгүй зарчим гарч ирсэн байгаа юм. Түүхийн туршид фашист, коммунист дэглэмүүд аз жаргалын ундарга гэр бүлийг хооронд нь тэмцэлдүүлэн салгаж, төрсөн ахан дүүсийн хооронд дайныг зарлаж, залуу үеийг ахмадуудынх нь эсрэг сөргүүлэн босгож байсан гашуун туршлага хүн төрөлхтөнд бий. Төр хүмүүсээс гэр бүлийнхээ төлөө зориулдаг үнэнч сэтгэлээс ч илүүтэйгээр төрдөө л үнэнч зөвхөн төрийн төлөө л ажиллаж, амьдралаа зориулахыг сурган шаардсаар ирсэн билээ. Бид ийм л нийгмийн золиос болсон ахмад үеийнхний амьдралын гашуун туршлагад тулгуурлаж өнөөгийн бид бүхний амьсгалж буй ардчилсан нийгмийг сонгосон. Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах л байх. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чаддаггүй. Гэхдээ улам олон улс орон ардчиллын системийг хүлээн зөвшөөрч, ардчилал хүн төрөлхтний ирээдүйн давалгаа нь болж байна. Ардчилсан улс орон өдрөөс өдөрт улам ч хурдацтай хөгжиж, нийгэм өдрөөс өдөрт нээлттэй болж, дэлхийн даяаршилтай хөл зэрэгцэн алхаж байна. Хүн төрөлхтний жам ёсны хөгжил рүү 1990 онд орсон цагаас хойш ардчилсан нийгэмд өсч торниж хүмүүжсэн хүүхдүүд маань өдгөө арван найман нас хүрч эрийн цээнд хүрцгээлээ. Абрахам Линкольн хэлэхдээ “Ардчилал гэдэг бол Хүмүүсийн төлөө хүмүүсээс бий болсон хүмүүсийн засаг мөн” гэж хэлсэн байдаг билээ. Ирээдүйн ХӨГЖИНГҮЙ МОНГОЛ улсыг ардчилсан нийгмийнхээ үр шимийг хүртэж, эрийн цээнд хүрсэн эдгээр АРДЧИЛЛЫН ЗАЛУУС маань бий болгож чадна гэдэгт би итгэж явдаг. Ардчилал нь манай нийгэмд маш олон сайн зүйлсийг авч ирж байна. Ардчилал бол хүмүүсийн үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалж, улс төрийн эрх мэдлийг буруугаар ашиглах явдлаас сэргийлж чадах тогтолцоо мөн юм. Харин улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй эрх баригч хүмүүс эрх мэдлээ буруугаар ашиглахад ямагт бэлэн байдаг билээ. Яг ийм зүйл манай өнөөгийн нийгэмд үүсч бий болчихсон байна гэсэн хардалт надад өөрийн эрхгүй төрдөг гэдгээ юунд энд нуух вэ!. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Голын ус хэр тунгалаг байх нь ундарга нь ямар байхаас л шалтгаалдаг. Хүмүүс харилцан холбоотой амьдардаг, нийгэм ч мөн адил. Аливаа нийгэм хэр зэрэг ариун тунгалаг байх нь удирдах хүмүүс хэр үлгэр дууриалтай байна гэдгээс шууд шалтгаалдаг гээд хэлчихвэл хол зөрөхгүй биз. Олон түмнийг удирдан чиглүүлж, эрүүл сайхан нийгэм байгуулахын тулд эр зоригтой, өөрийн үүргээ бүрэн ухамсарласан тийм удирдах чадвартай удирдагч нар манай нийгэмд зайлшгүй шаардлагатай байна. Ямар ч ажилд мэдлэг чадвартай, бусдаасаа илүү хүн л дарга болох ёстой. Хэрэв мэдлэг чадваргүй хүн дарга болчихвол тэр нийгэм, хамт олныг харанхуй нүх рүү түлхэж болзошгүй. Удирдагч хүн бусдаасаа илүү ухаантай, алсын хараатай, удирдах чадвар сайтай, хамт олныхоо манлайлагч нь байх ёстой. Хамт олонд удирдлага хэрэгтэй байдгийн учир үүнд л оршдог бус уу. Удирдагч, дарга хүний удирдан зохион байгуулах ур чадвар нь хамт олны доторх элдэв зөрчил бэрхшээл, бүтээлч бус байдлыг засан залруулж, тэдний нөөц бололцоог дайчилж, хөгжил цэцэглэл өөд хэрхэн чиглүүлж буйгаар л илэрнэ. Гэхдээ удирдагч хүний шинж чанарыг захиргаадан дарангуйлах эрх дархтай хутган ойлгож огт болохгүй. Нийгмийн гишүүдийн хүсэл зоригт нийцээгүй эрх дарх нь удирдах чадвараас тэс өөр зүйл байдаг билээ. Манай өнөөгийн нийгэмд удирдах чадвартай алсын хараатай ухаалаг удирдагчид зайлшгүй шаардлагатай байна. Удирдах хүч чадварын үндэс суурыг бэхжүүлэхийн тулд нийгмийн ард иргэдийнхээ ухамсар болон улс төрийн боловсролыг өндөржүүлэн төлөвшүүлэх нэн шаардлагатай байна. Удирдагч хүнээс бидний хүсэж буй зүйл бол удирдагч хүн өөрт ноогдсон үүргээ гүнээ ухамсарласан байх явдал. Ийм энгийн ухамсар суугаагүй хүн дарга болвол хамт олон, нийгэмдээ нүгэл үйлдэнэ. Тийм удирдагчид өндөр хариуцлагаас нүүрээ буруулж хэмжээгүй эрх дархаараа сүрдүүлэн айлгах ба мөнхүү эрх дархаа авч үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Тийм даргын авч яваа хамт олон, нийгмийн уур амьсгал эрүүл байдаггүй, эрүүл байх ч учиргүй. Ажил албаныхаа өндөр хариуцлагаас зугтаж, үүрэг хариуцлагаа ухамсарлахгүйгээр зөвхөн хувийн эрх ашгаа нэн түрүүнд тавьдаг хүн дарга байх эрхгүй билээ. Манай нийгмийн энэ хэцүү цаг үеийн доройтолд холбогдох эрх мэдэлтнүүд маань салшгүй холбоотой гэдгийг сануулах гэж их зүйл нуршчих шиг боллоо. Удирдах хүч чадал аяндаа бий болчихгүй. Өндөр албан тушаалд гарлаа гээд удирдах чадвар аяндаа бий болчихдоггүй шүү дээ. Бөх барилддаг, сансарт нисдэг, компаний захирал, төмөр замчин, мянгат малчин, улсын манлай уяач гэх мэт хэн ч бай улс төрийн тавцанд гарч ирж болно. Гэхдээ аливаа зүйлийг бизнесийн ашиг сонирхлын нүдээр хардаг тийм улс төрчид манай улс оронд огт хэрэггүй. Бүхэл бүтэн улс орны тэргүүнээр үл барам хамгийн бага хамт олны дунд ч дарга гэж хэлэгддэг хүн өөрийнхөө үүрэг хариуцлагыг ойлгож ухамсарласан байх ёстой гэж би хувьдаа үздэг. Удирдах албаны хэн бүхэн бүгдээрээ л хувийн эрх ашиг, хувийн жаргалыг хөөцөлдөх юм бол энэ хамт олон, нийгмийг хэн авч явах болж байна аа? Бүтээлч, дайчин давшингуй, амь бие хайргүй, үнэнч хичээл зүтгэлтэй хөдөлмөрч тийм хүн нийгмийг удирдан залж цаашид хөгжингүй улсын дайтай авч явна гэдэгт эргэлздэггүй. Удирдагч хүн дайчин давшингуй чадварыг эзэмшиж хамт олноо араасаа дагуулж, үүргээ тууштай ухамсарласан цагт л хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж чаддаг. Удирдах хүн хүндэтгэл хүлээсэн байх ёстой. Дарангуйлагч, удирдагч хүн хоёр үүгээрээ л ялгагддаг. Сүүлийн үед Монгол улсын төрийн өндөр албыг хашдаг дарга нар болон холбогдох хүмүүс бүгдээрээ л хувийн эрх ашгаа нэн түрүүнд тавьж аливаа зүйлд өөрийн ашиг сонирхолын үүднээс ханддаг болчихсон юм шиг... Тийм ч харагддаг. Улмаар энэ нь авилга хэмээх халдварт өвчин рүү түлхэн оруулж, нийгэмд хүнд суртал гэгч зүйлийг бий болгож бүр даамжруулж, дээд боловсролын салбарт хүртэл өвчинөө халдаж, цаашлаад энэхүү өвчин бүр бугларч архагших шинжтэй болж байна. Авилга улам газар авсаар л байна. Та бид зүгээр хараад суусаар байх юм гэж үү. Хэдхэн сарын өмнө Олон улсын валютын сангаас зохиосон нэгэн семинар дээр Вашингтоноос ирсэн Мартин гуай үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгээ дүгнэж: Танай оронд эдийн засгийн өсөлт үнэхээр ажиглагдлаа. 10.6 хувийн бодит өсөлт гарсан байна. Гэвч энэхүү өсөлтөөс шинээр ажлын байр бий болсонгүй. Ажлын байр буй болоогүй гэдэг маань ядуурал буураагүй гэсэн үг. Тэгэхээр нийгэмд буй болсон энэ өсөлт нь ард түмэндээ очоогүй гэсэн үг. Энэ нь чухамдаа танай оронд шударга хуваарилалт алга гэдгийг хэлж байна. Энэ бол Монгол орон аль зэрэг авилгад идэгдэж, эргээд нийгмээ аль хэр хоосруулж, хойш чангааж байгааг дээрээс нь харж дүгнэсэн зэрвэс шинжилгээ юм. Авилга гэдэг нь хэн нэг нь нөгөөдөө мөнгө өгөөд байгаадаа ч асуудал биш. Авилгын мөнгийг хахуульдагч төлдөг ч юм биш, ядуу хоосон ардууд л сүүлчийн таваг шөлөөрөө төлдөгт хамаг учир бий. Авилга ихсэх тусам энгийн ардын амьдрал тэр хэрээр доройтдог гэдэг бол нотлогдсон энгийн үнэн. Энэ дэлхийн олон улс үндэстэн гуйлгын тулам болж, ядуурал, гэмт хэрэгт дарлуулж, хөгжих биш ухарсаар буйн гол шалтгааныг мэргэжилтнүүд нэгэн дуугаар “авилга” гэж тайлбарладаг. Хүн өвчин туссан гэдгээ мэдэх үедээ л эдгээх арга замыг хайж эхэлдэг шиг хэвлэл мэдээллээр авилга газар авах боллоо гэж энд тэндгүй зарлаж авилга нь бүр даамжирч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх боллоо. Хаана ч, аль ч улсад авилга бий. Хөгжингүй орнуудад ч авилга байдаг. Гэхдээ тэдгээр улсад авилгач этгээдүүдээ удаа дараалан хариуцлага хүлээлгэж, телевиз, сонин гэх мэт манайхны өхөөрдөн хэлдгээр 4 дэх засаглалаар улайж ичтэл нь булайг нь дэлгэж байдаг юм билээ. Харин Монголд бол тэр тийм авилга авлаа гэж сонсогддог мөртлөө тэгж хариуцлага хүлээлгэлээ гэж ер сонсогддоггүй. Авилгын хор хөнөөлийг мэдэхгүй, мэдрэхгүй байгаа болохоор бид авилгатай тэмцэхгүй байгаа хэрэг гэж үү? Зүгээр л дуугүй хараад суусаар байгаа юм гэж үү? Үгүй биз ээ. Бид авилгын эсрэг тэмцдэг. Улаанбаатар хотын төвд “Авилгатай тэмцэх газар” гэсэн том байгууллага одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж л байна. Авилгын талаар мэдээлэл авдаг утас хүртэл өдөржин шөнөжин ажиллаж байдаг. Дээд албан тушаалтнаас эхлээд дунд, доод шатанд засаглалын ялзрал нүүрлээд байгаа нь хэнд ч илэрхий атал зэрэглээ мэт гарт үл баригдаж, хяналтад үл гүйцэгдэнэ. Авилга байгаа нь асуудлын гол биш, авилгатай тэмцэх боломж нь хавчигдмал байгаад асуудлын гол шалтгаан нь болоод байна. Нийгэмд үүссэн бухимдлын учир шалтгаан нь ядуурал биш, харин шударга бус байдалд оршдог. Төр цэвэр байх нь нийт ард түмний ёс суртахууны төвшинтэй салшгүй холбоотой. Ёс суртахуунлаг ард түмнээс ёс суртахуунлаг удирдагчид төрж гардаг. Амьдрал эсвэл ямар нэгэн тэмцээн уралдаан юм болов уу? Ямар ч тэмцээн уралдаан өөрийн гэсэн дүрэм журамтай байдаг. Тэмцээнд оролцогч хүн бүр тэр дүрмийг баримтлах ёстой. Дүрэм зөрчсөн нь торгуулдаг, сануулга авна заримдаа хасагдана. Харин тэмцээнд оролцогч хүн дураараа тэмцээний ҮНДСЭН ДҮРМИЙГ өөрчилж болдоггүй биз дээ. Дүрэм зохиогчдыг хянаж байдаг ЦЭЦ нь сануулга өгөхөөр өөдөөс нь уурлаж дахиж би та нарын өмнөөс энэ дүрмийг засахгүй та нар өөрсдөө засч байгаараа гэж бусад дүрэм зохиогчиддоо хэлдэггүй биз дээ. Эвсэл “нэг хүн миний өмнөөс гарын үсэг зураад надад алтан медаль аваад ирсэн байна лээ би тэр хүнийг заавал олно би тэр хүнд заавал хариуцлага хүлээлгэнэ” гэж хэлдэггүй шиг санагдах юм. Бид бүгдээрээ тэмцээнд оролцогч тийм ч учраас бид өрсөлдөх ёстой. Өрсөлдөхдөө харин шудрага өрсөлдөх хэрэгтэй. Тэгэхгүй бол өрсөлдөөний утга учир үгүй болно. Тэмцээнд хамгийн чухал нь шударга шийдэл. Ялах нь чухал боловч түүнээс чухал нь шударга, нэр төртэй ялах нь чухал. Бид тийм хүнийг хүндэлж явдаг. Орчин үе бол өрсөлдөөний үе. Гэвч өрсөлдөөнийг эв эеэ бусниулах тийм үе болгож болохгүй. Өрсөлдөөний явцад бие биенээ тэмцээнээс устгаж үгүй хийх биш, харилцан бие биенийгээ дэмжиж нийгмээ сайн сайхан болгох учиртай. Тэмцээнд ялж амжилт гавъяа байгуулъя гэвэл өрсөлдөгчөө үгүй хийх биш, өрсөлдөгчөө муулах биш зөвхөн шудрага л өрсөлдөх хэрэгтэй. Энэ л хамгийн нэр төртэй ялалт болно байх. Миний ажиглаж буйгаар бол сүүлийн үед манай төрийн зарим өндөр албан тушаалтан холбогдох эрх мэдэлтнүүд маань улс эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө гэсэн эрхэм зорилгоосоо нэлээд их хазайж ямар нэгэн нам хүчнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй тэмцэлдэж байна. Намууд хоорондоо бүр чулуу шидэлцэж зарим нэгнийх нь толгой хагарч байна. Намын төлөө л гэвэл сайн муу нь хамаагүй, ямар ч зүйлийг ичих ч үгүй хамаа намаагүй хэнэггүйхэн хийж орхидог болжээ. Ардчилсан нийгэмд Намын үүрэг роль ихээхэн чухал байдаг нь үнэн. Гэхдээ шударга, ухаалаг ирээдүйн улс эх орныхоо сайн сайхны төлөө гэсэн эрхэм зорилгоо шингэтэл ухамсарлаж, удирдагчийн байр суурийн төлөөх тэмцэлдээ удирдагч хүн шиг өрсөлдөх хэрэгтэй. Харин хэн нэгнийгээ гүжирдэж, гүтгэж огтоос болохгүй шүү дээ. Ухаалаг өрсөлдөж, хэн чадвартай нь ялагч болох хэрэгтэй. 2008 оны сонгууль дөхөх үед улс төрийн мэдлэг тун тааруухан ард иргэд бид бүхэндээ барьж буй тэдний хамгийн том бэлэг бол улс төрийн инээдмийн тоглолт юм. Анх үзээд их инээдэг байсан. Харин сүүлдээ бүр инээд хүрэхээ болчихож. Их инээхээр уйлдаг гэдэг нь болж байна. Монголын ард иргэдийн уур бухимдал дээд цэгдээ хүрч, ядуурал газар авч, эдийн засгийн ихээхэн хямрал нүүрлэж бид өдрөөс өдөрт гэрэлтэй, гэгээлэг замаас бага багаар холдсоор байна. Хэн нэгний хэлсэнээр “манай ард иргэд үгүй мөн их улс төржиж байна даа”. Ам л нээвэл “урьд би ч …” гээд л өнгөрсөн үеэ магтаж санагалзах дуртай хүмүүстэй та бишгүй л таарч байсан биз. Өнгөрсөн нь хүний нүдийг хааж ирээдүйг нь харагдуулдаггүй. Өнгөрсөн нь хүний хөлөөс чангааж ирээдүй рүү нь гишгүүлдэггүй. Тийм хүний хувьд ирээдүй цаг гэж байдаггүйтэй адил. Социалист нийгэмд төрж, суралцаж, тэр үеийн хүмүүжлээр төлөвшиж байсан одоогийн зарим ахмадууд маань төгс нийгэм гэгддэг коммунизмд хүрэхийг хүсэн хүлээж байсан болоод ч тэр юм уу бидний амьдарч буй одоогийн ардчилсан нийгэмтэй нэг л сайн ойлголцож чадахгүй байгаа юм болов уу даа. Бид урьд нь их л мундаг ….. 2007 оны 7-н сарын 18 ны өдрөөс 22 хүртэл 5 өдрийн Либертари зуны сургалт Тав хоног үргэлжилсэн энэхүү сургалтын үед би олон сайхан хүмүүстэй танилцаж, санал бодлоо солилцож суух үедээ либертари итгэл үнэмшлээр үнэхээр бахарсан билээ. Либертари тунхаг нь улс төрийн нам хүчний биш харин иргэний тунхаг. Эрх чөлөөт хувь хүн бүрийн амьдралдаа баримталдаг энгийн нэгэн зарчим, амьдралынхаа хэв маяг болгох ёстой тэр зүйл мөнөөс мөн. Өнөөдөр төрөөс аль болох ангид оршиж, өөрийн хөдөлмөрлөж олсон хөлсөөр амьдардаг, эрх чөлөөг эрмэлзэгч, ухамсарт Монгол иргэний хүсэл эрмэлзлийг чангаас чанга дуугаар зарлан тунхаглах цаг нэгэнтээ болжээ. Либертари үзэл нь хувь хүний ухамсар сайн дурын сонголтон дээр тулгуурлаж байдаг тул эс таалагдах аваас хэн ч гэсэн өөр зарчмыг амьдралдаа баримталж болно. Энэ л шинж чанараараа Коммунист тунхагаас ялгагддаг. Бидний хүсэн хүлээж буй нийгмийн байгууламж бол Либертари нийгэм билээ. Бид энэ нийгмийг хүн төрөлхтний эрэл хайгуул зовлон шаналал хөдөлмөр тэмцлийн үр дүнд бий болж түүхээр шалгагдсан нийгмийн байгууламж гэж үздэг. Ардчилсан нийгмийн байгууламжийн олон хэлбэр дотроос либертари нийгмийг онцлон зорьж байгаа нь хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зорилготой холбоотой. Нийгмийн бүх харилцаа, эрх зүйн үндэс суурь нь хувь хүн юм. Хувь хүн төрөлхөөсөө эрх чөлөөтэй бөгөөд тэр эрх чөлөөг хэн ч түүний дотор төр ч зөрчиж үл болно. Хувь хүний эрх чөлөө нь бусад хүмүүсийн эрх чөлөөгөөр л хязгаарлагддаг. Та эрх чөлөөгөө эдэлж байна гээд бусдын эрх чөлөөнд халдах эрх байхгүй. Үүнийг дур зоргоор аашлах гэдэг болохоос эрх чөлөө огтоос биш юм. Либертари үзлийн туйлийн зорилго бол төрийн эрх мэдлийг минимум байлгаж, харин хувь хүний эрхийг максимум хэмжээнд хүргэх явдал болно. Хүлцэн тэвчихүй бол либертари үзлийн нэг гол зарчим. Надаас өөр бодолтой байх нь тухайн хувь хүний эрх. Монголын бүх иргэд либертари үзэл бодолтой байх бололцоогүй. Ийм тоталитари шинж коммунизм, фашизм хоёрт л байдаг гэж үздэг. Та өөрийнхөө амьдралыг мэднэ. Хэрэв энэ зарчмыг няцаах юм бол өөр хүн таны амьдралыг мэдэхийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Хүчирхийллийн төвлөрсөн зохион байгуулагдсан хэлбэр бол төр. Иргэний нийгэм Иргэний нийгэм: “Гэгээрч соёлжих явцад үзэл бодол, шинж чанарын хувьд биеэ даасан, тэгш эрхт иргэд нь нийгмийн зохицуулалтад сайн дурын үндсэн дээр өргөнөөр оролцдог, тийнхүү оролцох эрхзүйн болоод ухамсрын орчин нь бүрдсэн нийгмийг хэлнэ.” Иргэний нийгэм гэдэг бол иргэний төлөө нийгэм биш, “иргэд нь өөрсдийнхөө төлөө, өөрснөө хамтарч, өөрснөө ажиллах хэрэгтэйг ухамсарласан нийгэм” билээ. Дэлхий дахины цаашдын чиг хандлага бол Иргэний нийгэмтэй салшгүй холбоотой байх нь улам тодорхой болж ирж байна. Хүн төрөлхтөн иргэний нийгэмд асар их найдвар ач холбогдол өгч байгаа хэдий ч иргэний нийгэм яг институтын хувьд батжаагүй л байна. Монгол улс маань сайхан ирээдүй өөд алхам алхамаар урагшилсаар байна. Ирээдүйн Монгол орны дүр төрх, “шинэ Монгол хүний” тухай мөрөөдлийг цээжиндээ зураглаад, чадах чинээгээрээ ойртоцгооё. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг үг байдаг шүү дээ.


Сүүлийн үед тун завгүй болохоор блогтоо олигтой ч мэдээ оруулж чадсангүй. Одоо ч гэсэн тун завгүй л байна "Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна" гэдэг нь юм болов уу даа. Яг одооноос эхлэн өдөр болгон мэдээлэл оруулж байхыг эрмэлзэж ажиллах болноо. Ер нь л оюутан нас гэж их чухал цаг үе байдаг юм байнаа мэдэхгүй зүйл ч ямар их юм. Яг л булгийн ундаргатай адил. Удахгүй та бүхэндээ шинэхэн номоо өргөн барих болно...
Мөн "Амжилтанд хүрэхэд нууц байдаггүй" номоо бараг бүрэн эхээр нь анх бичсэн тэр хэвээр ямар нэгэн засваргүй хэсэгчлэн тавилаа та архив руу орж сонирхоорой.. Таньд амжилт хүсье!

>ЗиаК... Сайн сууж байна уу та бүхэн минь??? Би өөрийнхөө блогтоо мэдээ оруулсангүй тун их удсан байна шүү... Блогтоо гэдгээ ч мартах их урт хугацаа өнгөрсөн байна... Үүнтэй зэрэгцээд энэ урт хугацаанд их олон зүйл улс оронд маань болж өрнөсөн байж таараа үнэнийг хэлэхэд үүнийг бичье түүнийг ч бичье гэж төрсөн сэтгэгдэл өчнөөн төчнөөнөөрөө л байна гэхдээ тэр болгоныг бичье гэвэл миний цаг ч тэр таны унших цаг ч тэр хайран байх болов уу хэмээн ухаандаа олон зүйл нуршилгүй бас Hi Bye гэж товчлолгүй хэлэх гэснээ бичье дээ!
Ойрын хэдэн өдөр цаг агаар хичнээн сайхан тогтуун байгаа хэдий ч хүмүүсийн харилцааны уур амьсгал тогтуун байж чадахгүй байгаа нь харамсалтай... Харамсал төрмөөр олон зүйлс дундаас хамгийн эмгэнэлтэй нь хүн бүр улс төрч болсон ч юм шиг болоогүй ч юм шиг 2 тал болж талцаад үнэн нь ч мэдэгдэхгүй худал нь ч нотлогдоогүй маш олон мэдээ мэдээллүүд дунд төөрөлдөөд хаана төрсөн хэн гэдгээ хүртэл мартсан ийм л энгийн бус нийгмийн дүр төрх улам дотрон харагдах боллоо. Путин хурдан яваасай хэмээн чимээгүйхээн амандаа бувтнаж хашаа мэт сүржин урт хамгаалалт болон зогсож байсан цагдаа нар болон талбай дээр яахаа мэдэхгүй 30 минут наашаачгүй цаашаачгүй болон түгжирсэн олон түмэн дундаас нэгэн залуугийн хэлсэн үг аливааг бодогдуулмаар юм шиг санагдсан... Би зам дундуур гүйвэл цагдаа нарт буудуулах байхдаа гээд л тоглоом болгоод хэлж орхилоо... Цаана нь нэг залуу буудуулах багадна бид нарыг хамт буудуул яана гэж байгаа нь сонстлоо. Аймар юмаа хаа сайгүй л айдас . 7-н сарын 1-ний үйл явдал үнэхээр Монголын газар нутаг дээр амьдарч буй амьтай болгоны сэтгэл зүрхэнд хэзээ ч арилашгүй гүн хар толбо айдас болон мөнхөрсөн бололтой. Хайран сайхан 5-н хүний амь нас... Буудсан хүн нь бол бидний нүдээр бүдүүлэг мунхаг баагий байгаа биз, гэхдээ тэд үүргээ л биелүүлсэн хэн нь тушаал өгсөн бэ гэдэг нь чухал гэж зөвтгөмөөр санагдсан хэдий ч ХҮН БҮРТ СОНГОЛТ БИЙ шүү дээ гэж бодохоор л аймар байгаам даа ТЭР хүмүүс... "Айдас" хэмээх энэхүү вирусыг зарим эрдэмтэдийн оношилж байгаагаар 2000 оноос идэвхижиж өнөөг хүртэл халдвар улам хурдацтай тархаж байна хэмээн үзэж байгаа юм билээ. Энэ цаг үед л Number One гарч ирсэнийг нь зарим зохиолчид НЯНГАР ХАДАНД ГАРСАН нь хэмээн өхөөрдөж үнэн нүүр царайг нь бага зэрэг пүүдэрдээд бараг л хэлчинсэн мэт санагдаж байсан гэдгээ энд юунд нуух вэ. МОНГОЛ хэмээх хүчирхэг гүрэн анх ХАМАГ МОНГОЛ нэртэйгээр 13-р зуунд эд хүчээ авч цэцэглээд өнөөгийн даяршилийн суурийг анх тавьж сүүлд МАНЖИЙН МОНГОЛ хэмээх нэрээр дэлхийн даяршилд 200 гаруй жил уусаад дараа нь ОРОСЫН МОНГОЛ хэмээх нэрээр соёлт шинэ иргэншилтэй хөл залгаж дэлхийн тавцанд 1990 он хүртэл замийнд суугаад Ардчиллын алтан хараацай гэгдэх агаа эгээ нарынхаа буянаар өдийд эрх чөлөөгөө эдэлмээр байна хэмээн орилох бүдүүн зүрхтэй аавын хүүхдүүд олширсон нь нэг ч гэсэн ололттой тал байсанд нь баярлууштай. "Би чиний хэлж байгаа үгийг үзэн ядаж байна гэхдээ чиний үг хэлэх эрх чөлөөний төлөө би үхэн үхтлээ тэмцэх болно " хэмээх энэхүү үгийг бодохоор их л зүйлийг эрэгцүүлэх хэрэг юм шиг ( Зарим хүмүүст хандаж хэлэхэд Хэрээ Галууг дуурайж хөлөө хөлдөөх хэрэггүй мэт...)... Яг үнэнийг хэлэхэд дэлхийн улс орнуудад одоог хүртэл Монгол хэмээх нэрийг дурсгахад мэдэх хүн тун цөөн мэдэх нэг нь Оросын Монгол уу Хятадын Монгол уу гэж л асуудгийм байна билээ... За зарим нь бүр ч мэддэггүй хэдэн эрдэмтэд нь Чингисийн Монгол уу гээд л за цаашаа яривал Өгөөдэй хаан, Гүег хаан, Хубилай хаан гээд л дундуур нэг Батмөнх хаан сүүлд нь Лигдэн, Тогоонтөмөр гээд л мэддэг. Бид ч мөн адил ... гэтэл Монгол улс маань өч төчнөөн хааны нүүрийг үзсэн хүчирхэг гүрэн байсан нь билээ. Гагцхүү эдгээр хаадууд дундаас түүхэнд хамгийн их гавьяа байгуулсан гэж тооцогдох тэдгээр агуу хүмүүсийн нэрс л хамгийн тод үлддэг гэдэг нь бас үнэн бололтой. Бүр чин үнэнийг хэлэхэд Монгол улсын тусгаар тогтнолыг 1990 оноос л дэлхийн олонхи улс орон хүлээн зөвшөөрч тэр үед л бид МОНГОЛ улс энд байна хэмээн бусад үе тэнгийнхэндээ дөнгөж толгойгоо цухуйлгасан биз дээ. Гэтэл ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж өөрийгөө алуурчин гэдгээ ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй бас авилгачин гэдгээ мэдэхгүй мэдхийг ч хүсэхгүй тийм л арчаагүй хувалз нар ард түмний минь ардчилсан сонгуулийг луйвардаж саналыг худалдан авч бидний эрх чөлөөг боймилж улсын маань төрийн цагаан сүлдийг хиртүүлж байгаа нь нулимс дусалмаар юутай харамсалтай юм бэ гэж хэлэхэд хүртэл багадмаар тийм аймар зүйл улс оронд маань болж байгааг харсаад байгаад дуугүй суух гэж үү. Увайгүй ухаан муутай хэдхэн эрх мэдэлтэнгүүд газрын наймаагаар хагартлаа хөлжиж тэр олсон мөнгөнийхөө хэмжээгээр өдөр тутам хүрээллээ тэлж аварга аалзны тор шиг сүлжээг бий болгоод биднийг өдрөөс өдөрт айдаст автуулсаар байгаа биш гэж үү! Айдсыг тас цохьё!
Өнөөдөр миний гар утасруу залгаад ерөнхийлөгч Энхбаярыг дэмжээрэй тэр хүн мундаг хүн гэж ирээд л Private Number-s 5-н минут орчим намайг хэнд өгөх гэж байна гэж ирээд л улайтал минь байцаалаа шүү таминээ энэ одоо юу болж байнаа тун удахгүй тань руу бас залгах биз. Энэхүү "Айдас" хэмээх халдвартай вирусыг Ардчилсан үзэлтэй жинхэнэ ард түмний Ерөнхийлөгч л таслан зогсоож чадна учир нь шүүх цагдаагийн байгууллагын энэ утгагүй дарангуйллын байдлыг ерөнхийлөгч л өөрчилж чадах билээ...

Амьдралыг маань сайхан болгоод өгчих гэж бид хэлээгүй харин тайван амьдрах айдасгүй амьдрах тэр орчинг л бүрдүүлээд өгчих. Шудрага ёсыг тогтоож эрүүл нийгмийг бий болгоод л өгчих хэмээн гуйж байна мөн хүсч байна, итгэж байна...
А-д АМЖИЛТ ХҮСЬЕ!