… Жаргалтай хүмүүс цаг хугацааг агшин хормоор тоолдог, золгүй хүмүүсийн хувьд тэр сар жилээр сунжирна. /Фенимор Купер/ Энэ хорвоо дэлхий дээр үнэ цэнэтэй зүйл их олон байдаг. Гэхдээ юу юунаас илүү эрхэмлэн чухалчилах зүйл бол мэдээж цаг хугацаа юм. Цаг хугацаа харвасан сум лугаа адил. Өнгөрөх л юм бол дахиж хэзээ ч эргэж ирэхгүй. Цаг хугацаа бүхнийг түрэн хувиргадаг атлаа өөрөө эс гүйцэгдэнэ. Бидний “одоо” гэж хэлдэг хором зөвхөн ганц удаа л тохиолддог. Биднийг одоо гэж хэлэх зуур л одоо арилаад өгдөг. Бид цаг хугацааг хайрлаж эрхэмлэх хэрэгтэй. Хөрөнгө мөнгө, ажил төрлийг дахин олж авч болдог бол цаг хугацааг ахин хэзээ ч эргүүлж авч болохгүй шүү дээ. Үүнд л цаг хугацааны үнэ цэнэ оршино. Залуучууд бид цаг хугацаагаа эрхэмлэн нандигнаж байх эрхэм зан чанараа ихэнхдээ мартчихсан байдаг ч юм шиг. Өчүүхэн хэсгийг нь дэмий өнгөрөөлөө гээд хорвоогийн урт насанд юу ч болох юм билээ гэж боддог байж магадгүй. Гэвч энэ бол маш том эндүүрэл. Бид цагийг хайрлах ёстой. Харин хөлс, хүчээ хайрлах ёсгүй. Гагцхүү цагийг хэр зэрэг үр ашигтай ашиглаж чадсанаас л хамааран цаашдын бид бүхний дэвжих доройтох хоёр маань ихээхэн шалтгаалдаг. Адилхан амжилт гаргасан хэдий ч цагийг үнэхээр үр бүтээлтэй ашигласан хүний гаргасан амжилт хийж гүйцэтгэсэн ажлынх нь чанараас л тодорхой мэдэгддэг. Цаг хугацаанд гамгүй хандах нь мөнгийг хамаа замбараагүй зарцуулснаас хамаагүй долоон дор зүйл. Цаг хугацааг худалддаг газар гэж хаа ч үгүй. Өнөөгийн зарим залуус маань хийх зүйл байдаггүй ээ, цагийг нөхцөөж ядан уйдаж үхэх нь ээ гэж ярьцгааж байдаг. Тийм утгагүй хүн аль болох болохгүй байхыг хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй шүү залуусаа. Тийм хүмүүсийг ихэнхи амжилтанд хүрсэн хүмүүс сайн ойлгодоггүй. Тийм хүнтэй эвлэрдэггүй энэ бол ойлгомжтой зүйл. Залуу хүн хайран цагаа харуусмаар дэмий өнгөрөөх нь хүлцэшгүй хэрэг. Бараг бүх ард иргэд нь бичиг үсэг мэддэг дэлхийд ховорхон улсын нэг болох Япон улсын оюунлаг ард иргэд, залуучууд, ахмад үеийнхэн дайны гашуун цаг үеийг туулсан болоод ч тэр юм уу цаг хугацаа гэдэг зүйлийг хамгаас эрхэмлэдэг. Өдөрт 5-н цагаас илүү цагаар унтсан хүнийг ажилгүй залхууд тооцдог. Харин гарт баригдахгүй эргээд ирдэггүй хором бүрээс тогтсон цаг хугацааны үнэ цэнийг арай илүү мэдэрдэг тэр л хүмүүсээ хамгаас илүү хайрлаж хүндэлдэг. Тийм хүнийг л амжилтанд хүрдэг гэдгийг мэддэг учраас залуу үеийнхэндээ цаг хугацааны үнэ цэнийг байнга л ойлгуулж, хэлж, захиж байдаг. Бид хоёр удаа амьдрахгүй. Тиймээс нэг хором ч атугай хий дэмий өнгөрөөхгүй үр ашигтай өнгөрүүлж цагийг хайрлаж гамнаваас зохилтой. Ромын Философич Сенека цагийг ашиглах тухай зөвлөхдөө “хүний амьдрал хангалттай урт”. “Үр ашигтай өнгөрөөж чадваас бидний нас аугаа их үйл хэргийг бүтээхэд чамлахааргүй урт. Гэхдээ сайн үйлсийг бүтээхгүй залхуурч хайран насаа хий дэмий өнгөрөөвөөс нэг л мэдэхэд насны намар ирчихсэнийг сая л ухаарч харамсахад хүрдэг билээ. Бидний нас богинохон бус, харин бид насаа богиносгож орхидог нь энэ биз” гэж хэлсэн байдаг. Утга учиргүй өнгөрөөвөл бидний нас даанч богинохон. Ялангуяа залуучууд бид бүхэн тэгэс ингэс хийж алмайрч өнгөрөөх үнэгүй цаг, нэг минут ч байж таарахгүй ээ. Хэдхэн минут юм чинь яасан ч яахав гэж бодож л болохгүй шүү. Юу ч бай хийх л хэрэгтэй дэмий л өнгөрөөж болохгүй. Залуучууд бид л залуу насандаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурах хэрэгтэй. Ингэснээр амжилтын үүд хаалга нээгддэг. Харин тоглоцгооё, наргиж цэнгэцгээе, залуу насанд л жаргаж авъя гэсэн уриалга гадны муу нөлөө, уруу татах хүчинд автаж огт болохгүй. Буурал үстэй болсон тэр цагт гарцаагүй харамсаж гэмших болно гэдгийн буурал түүх бидэнд бэлээхнээ харуулсан билээ. Хорвоод чухал зүйл их байвч юу юунаас илүү эрхэм зүйлийн нэг бол “цаг хугацаа”. Хүн цаг хугацаанд оршдог. Ирээдүй, одоо, өнгөрсөн Ирээдүй бол амьдрал Одоо бол эрх чөлөө Өнгөрсөн гэдэг амьдрал, эрх чөлөөгөөрөө олсон тэр зүйл. Хүн амьдралаа алдвал ирээдүйгээ алдана.Эрх чөлөөгөө алдвал одоогоо алдана. Амьдрал болон эрх чөлөөнийхөө бүтээлээ алдвал өнгөрсөн цагаа алдана. /Хуульч Х.Тэмүүжин “Үгс…” номноос иш татав./
Миний тухай
Цагалбар
Labels
- Амжилтанд хүрэхэд нууц байдаггүй (12)
- Бусад (1)
- Илтгэл (4)
- Чөлөөт нийгэм (1)
Followers
Найз блогууд
-
Онц байдал зарлаач, Ерөнхийлөгч өө! - Цахим мэдээллийн тойм харлаа. “Хуучин байрны үнэ 10 орчим хувиар буурчээ”, “Ам долларын ханш буцаад өслөө”, “Төсвийг танах, хасах, тайрах зам үлдсэн. Сонго...9 years ago
-
Б ТӨЛӨВЛӨГӨӨ - Би Эм Си Эс компанид иргэн хүний хувьд дургүй. Тендерийн үнэлгээний хороонд хэдэн төгрөг атгуулаад ялдаг байсан гэмгүй сайхан бага гарын Монгол авил...10 years ago
-
Миний сайхан нисгэгч аав - Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Хэрэв амьд сэрүүн байсан бол гурван ач, нэг зээтэй, тэд нарыгаа ээлжилж эрхлүүлээд л, пенс нь буухаараа чихэр жимс авч өгөө...10 years ago
-
Татварын албаны ажилтан чинь тэнгэрийн хүн дээ - Ганц өдөр эртхэн гараад СХД-н татварын алба орлоо. Машааны татвараа төлөөгүй явжээсийн. Авто машины татвар гэж А4-н цаасан дээр бичиж компьютер дээрээ наа...10 years ago
-
Test Post with Table of Content - Etymology: Where Does the Word Carbuncle Come From? The term Carbuncle is believed to have originated from the Latin word Carbunculus, meaning small coal....10 years ago
-
КТМС –ИЙН ОЮУТАН ИЛТГЭЛЭЭРЭЭ ШАЛГАРАВ - ШУТИС, КТМС –ийн [компьютерийн] систем хамгаалал мэргэжлийн II курсын оюутан Б. Одбаяр, Г. Жигжидсүрэн (удирдагч багш нь Ч. Эрдэнэбат) нарын “SMTP серверүү...12 years ago
-
Өндөрөөс өндөр блогчин бүсгүй - одоо эргээд хархад сүүлийн хэдэн жил маань интернет ертөнцтэй салшгүй холбоотой байж дээ. Яахав дээ технологийн хөгжил аргагүй гэж бодож болох ч бусдыг б...13 years ago
-
-
New Year Party 2010-2011 - *Hi all,* *Хөгжицгөөе клубын шинэ оноо угтах “Celebrities’ New Year Party” болох гэж байна. Үдэшлэгт клубын гишүүд болон “Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн ...14 years ago
-
НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ - *НЭГДҮГЭЭР БҮЛЭГ* *Нийтлэг үндэслэл* *1 **дүгээр зүйл. Хуулийн зорилт* 1.1. Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн сонирхол болон хуулиар...14 years ago
-
The Wounded by Love Agreement - By Paulo Coelho GENERAL PROVISIONS: A] Considering that it’s absolutely correct the saying that states that “all is fair in love and war”; B] Considering...15 years ago
-
Либертари лекц - Хүмүүс өөр хоорондоо хэл яриа, ашиг сонирхолоороо ойлголцохоос гадна үнэт зүйлс, эрхэмлэх зарчмаараа ойлголцож, нэгддэг. Нээлттэй Академи ТББ-аас уламжлал ...18 years ago
-
-
-
-
-
2 Сэтгэгдэл:
- Dr. louis said...
-
Та бөөрөө зарахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байна уу?
Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бөөрний эмнэлэгт яаралтай бөөр шаардлагатай байгаа тул бөөрний эмчилгээнд сайн хэмжээгээр хамрагдах болно. +60166647826
имэйл: dr.louisclinic@gmail.com
whatsapp: +60166647826
Үнэ: $650,000USD - UROLOGY said...
-
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
Одоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)