Миний тэмдэглэл...

Бүх зүйл таны гарт...

Сайн байна уу ? 2011 он минь ээ. Баяртай 2010 он минь. Дурсамжаар үргэлж дүүрэн байдаг энэ цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вэ. Үлдсэн энэ насны амьдралдаа баялаг бүтээлээр арвин байхаар шийдсэн өөртэй итгэлтэй хүн болгонд энэ өдрийн гал халуун мэндийг хүргье! Хором бүр тань жаргалтай байх болтугай...
Надад мөрөөдөл бий
Таньд ч мөн адил мөрөөдөл бий. Үүнтэй адил хүн болгонд л өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл бий байх, гэхдээ бүгд л өвөрмөц, өөрийн гэсэн дүр төрхтэй, өөрийн гэсэн онцлогтой байдаг гэдэгт эргэлзэх зүйлгүй үгүй биз ээ .
2010 он ЭНЭ НАСНЫ минь хамгийн бүтээлч он байх ёстой хэмээн эргэж буцалтгүй шийдсэн миний шийдвэр зөв гэдгийг зөвхөн цаг хугацаа бүтээлч сэтгэлгээ минь харуулах биз.
Одоогоос бүтэн нэг жилийн өмнө дээрх зүйлийг бичсэн байх юм. Би хувьдаа хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй тул жил өнгөрөх тусам мөрөөдөлдөө хүрэх арга зам маань хүртэл өөрчлөгдөнө гэж тооцоолсон хэрэг л дээ. Жил болгон өөрийнхөө яг юу мөрөөддөг байсан талаараа бичиж насны эцэст тэрхүү мөрөөдөлдөө хүрсэн үү үгүй юу гэдэг дээр дүн шинжилгээ хийх үүднээс тэр л дээ. Би өөрийгөө маш өвөрмөц хүн гэж боддог. Бие махбодийн хувьд ч тэр сэтгэл санааны хувьд ч тэр. Гэхдээ магадгүй дахин давтагдашгүй би тийм хүн гэж өөрийгөө төсөөлдөг хэдэн сая сая хүний нэг байх л даа . Үнэн хэрэгтээ би нэг жилийн өмнө ирэх 2011 он миний энэ насны минь бүтээлч он байх болно гэж хэлсэн байна.  Харин 2011 онд та яг юуг хийж бүтээсэн бэ гэж хэн нэгэн надаас асуувал. Би маш их зүйлсэд суралцсан гэж л хэлнэ магадгүй бүтээлч он болсон гэдгийг илтгэх биз. Энэ жил миний хувьд нийгэм болон байгалийн шинжлэх ухааны маш олон салбарт өвөрмөц судалгаа хийсэн судалгаа хийсэн ч гэж дээ ном уншихын өмнө өмнөтгөл уншихтай адил төсөөтэй тийм л хэмжээнд  судалгсан гэх үү дээ. Амжилт бүтээлийн хувьд гэвэл өөрийнхөө амжилтанд хүрэхэд ашиглагдах төлөвлөгөө гаргах төлөвлөлт л боловсруулж суусаар өдөр хоногууд өнгөрсөн гэж хэлж болохоор байна. Гэхдээ би үүнийгээ ертөнцийг үзэх үзэл болон амьдралыг үзэх үзлээ ашигтай хэлбэрээр үнэнд ойртох хэмжээнд өөрчилсөн үнэхээр ухаарал дагуулсан мөн их хүндхэн жил болсон гэж дүгнэж хэлэх байна.
Харин 2011-2012 он бол миний хувьд мөрөөдөлдөө хүрэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нэг шат ойртоход  дахин суралцах жил гэж төсөөлж байна. Энэхүү төсөөлөл маань үнэн эсэхийг бүтээлч зан чанар минь болон цаг хугацаа л харуулах биз ээ. Мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлж буй дэлхийн сая сая залуусдаа бүгдэд нь амжилт хүсье!   Өнөөдрийн хүн төрөлхтөн оюун санааны хувьд боловсорч чадах аваас дэлхий дээр үр хойч маань хэр олон жил амьдарч болох хугацаа тодорхойлогдоно гэдэгт би итгэдэг.
Дэлхийг оюун санааны хувьд бүрэн байлдан дагуулсан тийм хүмүүний үр хойч билээ бид. Түүх давтагддаг гэдэгт би мөн адил итгэдэг. Монголынхоо мянга мянган залууст тийм цаг ойрхон байна гэж хэлмээр байна. Мөн бидэнд суралцах цаг маш бага байна гэдгийг хэлэх нь зөв биз ээ. Бүгдэд нь амжилт хүсье! 

1 Сэтгэгдэл:

Шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байхыг чамд хүсье!

P.S: "I have a dream, too!"

Post a Comment